Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»А.Аданы “Жизель” балетыг гурван өдөр толилуулна
Балет

А.Аданы “Жизель” балетыг гурван өдөр толилуулна

Урлаг Урлаг04/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын хамт олон арваннэгдүгээр сарын 7, 8, 9-нд Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетыг толилуулах гэж байна.

Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрбээр хожим нь Гейнед хандан “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ” гэжээ. Ийнхүү “Жизель” балетын сэдэв санааны сэжүүр үүсэж, үүнийгээ жүжгийн цомнол болгон бичихэд туршлагатай цомнол бичигч, зохиолч Ж.Сен-Жорж түүнд тусалсан байна.

Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жан Коралли, Жюль Перро нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ.

Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт сонгодог балет юм. Мариус Петипагийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон гэж үзэгддэг.

Харин манай улсад анх 1979 онд “Жизель” балетыг тайзнаа амилуулж байжээ.

А.Аданы “Жизель” нь балетын төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты буюу хуруун дээр гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг болсон байна.

Зохиолч Ж.Сен-Жорж нэгдүгээр үзэгдлийн үйл явдлын зангилаа, хоёрдугаар үзэгдлийн сэдвийн ерөнхий чигийг тодруулж өгсөн бөгөөд энэ балетын сэдвийн учгийг ийнхүү гаргахдаа өмнөх үеийн бүжгийн урлагийн ололт амжилтыг түшиглээд зогссонгүй романтизмын эхэн үеийн шинэчлэлтийн арга барилыг ч бас бодолцсон юм. Сэтгэл санааны зөрчлийг хурц тод тусгах үүднээс жүжгийн үйл явдлыг хоёр үзэгдэлд цомхотгон багтаах зарчмыг ч бас баримталсан бөгөөд мөрөөдөл, гунигт хувь тавилан, аз жаргалын хий хоосон чанарыг гол сэдвээ болгосон гутранги үзэл бүхий романтизмын эхэн үеийн балетуудаас огт өөр утга санааг энэхүү балет илэрхийлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

ФОТО: Ж.Россинийн “Севилийн үсчин” дууриас

03/11/2025
Сонгодог урлаг Урлаг

Олон улсын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд баяр хүргэлээ

31/10/2025
Дуурь Урлаг

ФОТО: Г.Ариунбаатар БНХАУ-ын Бээжингийн Үндэсний урлагийн төвд “Отелло” дуурийн Ягод дууллаа

28/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Догшин Иваны есөн метр өндөр хөшөөг босгожээ

04/11/2025

ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй

04/11/2025

Уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа ялгардаг дуучин Ч.Мишээл

04/11/2025

Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” үзэсгэлэнг нээлээ

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.