Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Луврын музейд ус алдсаны улмаас түүхэн номууд сүйджээ
Музей

Луврын музейд ус алдсаны улмаас түүхэн номууд сүйджээ

Урлаг Урлаг08/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францын Парис хотын Луврын музей дэх түүхэн чухал номуудын томоохон цуглуулга 11 дүгээр сард ус алдсаны улмаас сүйдсэн болохыг тус музейн албан тушаалтнууд ням гарагт баталжээ. Уг явдал Египетийн Эртний эд өлгийн зүйлсийг хадгалдаг Моллиен жигүүрт болсон байна.

Луврын музейн дэд захирал Фрэнсис Стейнбокийн мэдэгдсэнээр, ус алдсаныг 11 дүгээр сарын 26-нд илрүүлсэн бөгөөд XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн “300-400 бүтээл” сүйджээ. Тэрбээр түүхэн номуудыг “маш хэрэгтэй боловч ховор нандин зүйлүүд биш” гэж тодорхойлсон байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас ямар ч эд өлгийн зүйл сүйдээгүй гэж Ф.Стейнбок хэлээд, тэдгээр цуглуулгад нөхөж баршгүй хохирол учраагүй хэмээн нэмж хэлжээ. Түүний хэлснээр, сүйдсэн номуудыг хатааж, сэргээгээд, тавиур дээр буцааж тавих ажээ. Харин уг мэдэгдлийг бямба гарагт “La Tribune de l’Art” цахим сэтгүүлд гарсан нийтлэлд шууд няцаасан байна.

Зарим номын хавтаснууд сэргээхийн аргагүйгээр сүйдсэнийг нийтлэлд дурдаад, Египетийн эд өлгийн хэсгийн барилгыг шинчлэн сайжруулах, цуглуулгуудыг хамгаалах бусад арга хэмжээ авах хүсэлтийг үл тоомсорлосон хэмээн музейн удирдлагуудыг буруутгажээ. Ус алдсан нь дэлхийн хамгийн алдартай музейд сүүлийн үед тохиолдсон ээлжит таагүй явдлуудын нэг болж байна.

Энэ оны 10 дугаар сард тус музейгээс 102 сая ам.доллароос дээш /87.6 сая евро/ үнэ бүхий үнэт эдлэлүүдийг дөрвөн этгээд хулгайлсан хэрэг гарсан юм. Түүхэн эх сурвалжийг харгалзан үзвэл үнэлж баршгүй хэмээн тодорхойлох үнэт эдлэлүүдийг гэмт этгээдүүд эвдлээд, зарсан байх магадлалтай гэж албаныхан үзэж байна.

Түүнчлэн 11 дүгээр сард музей бүтцийн асуудлаас үүдэн Грекийн ваарнуудыг дэлгэн үзүүлдэг галерейг хаахаас өөр аргагүйд хүрчээ. Харин одоо 11 дүгээр сарын 26-нд илрүүлсэн ус алдагдсан явдлыг мөрдөн шалгах болно гэж музейн захиргаа мэдэгдээд байна. Уг явдал нь гэнэтийн зүйл биш байжээ. Ф.Стейнбокийн хэлснээр, уг эрсдэлийг мэдэж байсан бөгөөд хуучин хоолойн системийг 2026 оны есдүгээр сард солихоор төлөвлөж байсан ажээ.

Луврын музейн удирдлага саяхан соёлын томоохон цогцолборын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор тасалбарын үнийг өсгөнө гэдгээ зарласан юм. Тодруулбал, Европын Холбооны гишүүн бус улсуудын үзэгчдэд худалдаалах тасалбарын үнийг 45 хувиар нэмэгдүүлэн 32 евро болгосноор жилийн орлого 23 сая ам.доллароор нэмэгдэнэ. Луврыг музейд жилд 8.7 сая хүн зочилдгийн 69 орчим хувь нь гадаадын иргэд байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Ялалт” музей мянга гаруй үзмэртэй

22/08/2026
Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.