“Серебряная шпага XV” олон улсын наадмаас К.С.Станиславскийн нэрэмжит “Мөнгөн сэлэм” шагналыг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Жүжиглэх урлаг хөтөлбөрийн 3, 4 дүгээр дамжааны оюутнууд хүртлээ.
Дэлхийн цорын ганц арт-туялзуур сэлэмний фестиваль “Серебряная шпага XV” олон улсын наадам нь энэ дөрөвдүгээр сарын 18-20 өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан.
“Мөнгөн сэлэм” шагналыг хүртсэн “Цасангоо Ба долоон баатар” ажлыг Жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч М.Ариунжолоо, тайзны хөдөлгөөний багш М.Лхагваа нар удирдаж, Жүжиглэх урлаг хөтөлбөрийн 4А ангийн оюутан Ш.Билэгдэмбэрэл, Э.Билэгсайхан, Д.Хуншагай, Б.Марал, А.Анхбилэг, Г.Анужин, Найруулах урлаг хөтөлбөрийн 3В ангийн оюутан М.Шинэбаяр, Н.Энх-Эрдэнэ, Д.Болд-Эрдэнэ нар оролцжээ.






