Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
Гадаад мэдээ

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

Урлаг Урлаг22/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр тохиож буй Олон улсын эх дэлхийн өдрийг энэ жил “Бидний хүч, бидний гараг” уриан дор тэмдэглэж байна.

Эл өдөр байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад хүмүүсийн өдөр тутмын гүйцэтгэх үүрэг чухал байгааг онцолж буй юм.

Энэ жил олон улсын эх дэлхийн өдрийг тэмдэглэж ирсний 55 жилийн ой тохиож байна. Эх дэлхийн өдөр нь хүн бүрийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлт, ойн хомсдол, орчны бохирдол, зэрлэг амьтны мөхөл, тогтвортой хөгжил зэрэг бидэнд тулгамдаж буй оршин тогтнолын асуудалд анхаарал хандуулах зорилготой.

АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачилгаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-нд 20 сая хүн нэгдэн оролцсон эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 192 орон, нэг тэрбум гаруй хүмүүс эх дэлхий, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэж байна.

Дэлхийг хамгаалах хүч бидний хүн нэг бүрд байдаг. Энэ жил эх дэлхийн өдрөөр зоримог шийдвэр, хамтын хүчин чармайлт гаргахыг уриалж байгаа бөгөөд бодит өөрчлөлтийг засгийн газар эсвэл томоохон байгууллага хийхээс гадна халамж анхаарал, үйлдлээрээ харуулж чаддаг, бусдад урам зориг өгдөг хүн бүрээс эхлэлтэй. Мод тарих, хог хаягдлыг тэглэх, дэлхийд ээлтэй хоол хүнс, хувцас, машин зэрэг сонголтуудыг хийх гэх мэт өдөрт тутамд гаргадаг шийдвэр, сонголт, алхам бүр өөрчлөлтийг авчрах юм.

Үүнтэй холбоотойгоор дэлхий даяар байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн талаар санаачилга, үйл ажиллагаа эхэлж байгаа аж. Монголд Их Британийн ЭСЯ цоохор ирвэсийг хамгаалахад дэмжлэг үзүүлж, байгаль орчныг хамгаалахыг уриалж X платформ дээр байгаль орчноо хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах тухай пост нийтэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болов

23/01/2026

CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

23/01/2026

Робби Уильямс арван гурав дахь бие даасан цомгоо гаргана

23/01/2026

“Playtime” хөгжмийн наадмын эхний line-up гарлаа

23/01/2026

“Долоон ханлигийн морьтон баатар” ном уншигчдад хүрлээ

23/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.