Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Дуучин Б.Амархүү “Музыка для души” тоглолтоо хийнэ
Reels

Дуучин Б.Амархүү “Музыка для души” тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг24/04/2025Шинэчлэгдсэн:24/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү “Музыка для души” уран бүтээлийн тоглолтоо дуучин Б.Баярцэцэгтэй хамтран толилуулах гэж байна. Эл тоглолт тавдугаар сарын 9, 10-нд “Skywing” төвийн тоглолтын танхимд 19.00 цагаас болно.

Ааваараа хөтлүүлэн урлагт хөл тавьсан Б.Амархүү ОХУ-д зохион байгуулдаг “Народный артист” дууны уралдаанд 2006 онд тэргүүн байр эзлэн олны танил болж, “Пример министр” хамтлагийн гишүүн явсан юм. Б.Амархүү амьдралынхаа ихэнх жилүүдийг ОХУ-д өнгөрүүлсэн ч сүүлийн жилүүдэд эх орондоо уран бүтээлээ туурвиж буй. Тэрбээр дуулахаас гадна жүжиглэх авьяастайгаа “Big fish, “Татар ажиллагаа”, “Хязгаар нутгийн зүгт”, “Зүсэм зүрх” зэрэг кинонд тоглож, мөн  “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцон батлаад авсан юм. Тэрбээр өнгөрсөн 2023 онд “Хайртай шүү, ээж ээ” тоглолт, мөн тэнгэрт байгаа аавдаа зориулан “Бахархал” нэртэй тоглолтоо толилуулсан бол энэ оны гуравдугаар сард “Эрхэмсэг үдэш” VIP тоглолтыг хийсэн.

Хамгийн сүүлд тэрбээр реппер Young Mo’G-тэй хамтарсан “Бессонница”, реппер Baynaa-тай хамтарсан “Эрдэнэсийн арал” киноны дууг сонсогчдод хүргээд буй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр

10/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.