Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Т.Ариунаагийн “Анхны хайр”, “Нандин учрал” пянзны нээлт ирэх сарын 4-нд болно
Дуу хөгжим

Т.Ариунаагийн “Анхны хайр”, “Нандин учрал” пянзны нээлт ирэх сарын 4-нд болно

Урлаг Урлаг30/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн “Анхны хайр”, “Нандин учрал” хэмээх хоёр пянз гаргажээ. Тодруулбал, тэрбээр есөн уран бүтээлээс бүрдсэн “Анхны хайр”, арван уран бүтээлээ шилж багтаасан “Нандин учрал” пянзыг сонсогчдодоо хүргэхэд бэлэн болсон байна. Эдгээр пянзны нээлт ирэх тавдугаар сарын 4-нд “Chinzo’s records room” пянзны дэлгүүрт болно.

Дуучин Т.Ариунаа эл талаараа “Энэ бол зөвхөн хөгжимд дурлагсад, пянз цуглуулагчдад төдийгүй, зүрх сэтгэлээрээ холбогдсон дурсамжаа амилуулах ховорхон боломж” гэжээ. Нээлтийн үеэр олон улсын түвшний дугаралттай, тансаг хэвлэлтэй, зүрхэнд шингэсэн дурсамжит уран бүтээлүүдийг багтаасан пянз худалдан авч, дуучин Т.Ариунаагаас гарын үсгийг нь зургуулан авах боломжтой.

 

Ташрамд, дуучин Т.Ариунаа ирэх наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Зүрх асна” тоглолтоо хийхээ товлоод буй. Тэрбээр хэрхэн урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан тухайгаа “Зүрх асна” супер шоу тоглолтоороо харуулж бас мэдрүүлэхээр зэхэж буй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны дөрөвдүгээр шатны ялагч боллоо

13/10/2025
Дуу хөгжим Урлаг

“Eyes Closed” дууг гурван цагийн дотор 1,8 сая хүн үзжээ

12/10/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

11/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны дөрөвдүгээр шатны ялагч боллоо

13/10/2025

Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл задарсан эсэхийг шалгаж байна

13/10/2025

Сэтгэл зүйн асуудлууд, дотоод мэдрэмжийг илэрхийлэх үзэсгэлэнг толилуулж байна

13/10/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

13/10/2025

“Eyes Closed” дууг гурван цагийн дотор 1,8 сая хүн үзжээ

12/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.