Монголын хамгийн алдартай 24 хосыг 24tsag.mn сайтынхан шалгаруулжээ. Тэд уншигчдын дунд хийсэн тандалт судалгаа болон санал асуулгаар тэднийг тодруулсан бөгөөд ийнхүү жагсаахдаа хоёул олонд танигдсан болон ард нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр дууриал болохуйц зэрэг шалгууруудыг тэдэнд тавьсан гэнэ.
1. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нарыг монголчууд хамгийн үлгэр жишээ сайхан хосоор нэрлэжээ. Тэд оюутан ахуй цагаасаа ханилсан бөгөөд хүний өөрийн 30 гаруй хүүхдийн аав, ээж болсон буянтай хос билээ.
2. Олны танил үлгэр жишээч хосуудын тэргүүн эгнээнд гавьяат П.Цэрэндавга, Д.Мэндбаяр нар бичигддэг. Тэд одоог хэр нь бие биенээ халамжлан бөөцийлж эрхлэн тунирхсаар байдаг залуулаг хосууд.
3. Дархан аварга Х.Баянмөнх түүний гэргий Н.Дэжимбээ нар бол ард түмний хайртай хосуудын нэг. Сургуулийн сурагч байхдаа нэгнээ олсон тэдний тухай шог хошин яриа олон байдаг аж. Нэгийг яривал Х.Баянмөнх аварга Увсаас сонгуульд өрсөлдөөд ганцхан хүний санал авчээ. Мань хүн тэр ганц хүн нь өөрөө гэдгийг мэдээд “Ингэхэд Дэжимбээ хааччихав аа” хэмээн уулга алдсан гэдэг.
4. Хар багаасаа үерхэж гэр бүл болсон хосыг хүмүүс ихээхэн үнэлдэг. Энэ ч утгаараа Ц.Сарнай, Б.Чинбат хоёр энэхүү жагсаалтад нэлээн дээгүүр байранд оржээ.
5. Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр. Тэд олон жил жаргал зовлонгоо хуваалцаад зогсохгүй олон жил хослон дуулсан гэдэг утгаараа жагсаалтын айргийн тавд бичигдсэн байна.
6. “Хасар” нэрээрээ алдаршсан МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар анх “Алтан” Москвад жүжигчний мэргэжлээр сурч байхдаа танилцжээ. Нэгэнтээ Б.Жагаа эхнэртээ хайртайгаа батлахын тулд бүтэн халбага давс идэж байсан гэдэг.
7. Манай улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Ш.Цэвэлмаа нарыг хүмүүс хөгжилтэй, эв найрамдалтай хосууд гэдэг. Пионерийн бүлгэмийн дарга байсан П.Очирбат бага ангийн охины толгойг эргүүлсэн”гэмтэй”.
8. Алдарт хосуудын жагсаалтанд заавал бичигдэх ёстой хосууд бол МУГЖ С.Жавхлан, түүний гэргий “Шуранхай”-н Б.Эрдэнэчимэг. Монгол ахуйг дээдлэн шүтдэг гавьяат эхнэрээ “ший янгууны үлгэр шиг амьдралын дарлалаас гаргаж авсан” гэдэг бөгөөд тэр нь нүүрээ будахыг нь болиулсан гэсэн утгатай аж.
9. МУГЖ С.Сарантуяа, СТА жүжигчин О.Бат-Өлзий нар хамгийн тайван хосууд. О.Бат-Өлзий анх цэрэгт байхдаа эхнэртээ захиа бичдэг байсан бөгөөд эхнэрийнхээ зургыг хананд наачихаад миний эхнэр болох гэж байгаа юм гээд хээвнэг ярьдаг байжээ.
10. Олон насны зөрүүтэй ч Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг хоёр хошин урлагийнхны хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан хосууд. Өнгөрсөн жил И.Одноогийн том охин нярайлснаар Т.Бархүү хамгийн залуу өвөө цолоор сонороо мялаасан юм.
11. “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нар залуу сайхан хосуудын төлөөлөл болж жагсаалтын энэ хэсэгт орсон байх юм. Урлагийн сургуульд байхдаа анхны харцаардурлаж бүр хамт амьдарч байсан хосууд нэг хэсэг хоёр тийш болоод эргэн нийлсэн гэдэг.
12. Хэн хүний анхаарлыг татаж алхаж гишгих нь хүртэл сонин байсаар ирсэн цуутай хос бол аварга Д.Сумъяабазар, мисс Ч.Мичидмаа нар. Тэднийг мэдэх нэг нь аварга хадам аавыгаа эргүүлдсээр охиныг нь аваад суучихсан хэмээн хошигнох цуурхын завсарт ярилцдаг юм билээ.
13. “Баатар” хосууд буюу О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар нар өөрсдийг нь спорт холбосон гэж ярих дуртай. Өнгөрсөн онд хоёр ихэрээр бүл нэмсэн хосууд спортын хүмүүс учир үргэлж бие биенээ хурцалж байдаг гэнэ.
14. Зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар зохиолч яруу найрагчид дундаа л содон хосууд.
15. Зохиолын дууны хосууд Б.Болд, Э.Чулуунчимэг нар жагсаалтын 15-д орсон байна. Өнгөрсөн жил эцэг эх болохын жаргалыг мэдэрсэн хосууд саяхан тоглолтоо хийж ард олноо “Илбээд” авсан.
16. С.Тэмүүжин Г.Нарансолонго хоёр бол “Эмоци”-ийн эмоцитой хосууд. Анх Тэмка эхнэрийнхээ чихэнд дурласан гэдэг бөгөөд тэд Х түц-ээс амьдралын гараагаа эхлүүлсэн билээ.
17. Олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Ням-Очир ОУХМ П.Лхамдэгд нар спортоос төрсөн сайхан хосуудын нэг. Тэд өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэж хүүтэй болсон.
18. Кёкүшюзан Д.Батбаяр МУГЖ Т.Баясгалан нар нэртэй болоод хөрөнгөлөг хосууд. Тэд нэгэн үе тус тусын салбартаа тэргүүлэгчид байсан бөгөөд гэнэт гэр бүл болсон нь олныг гайхшруулж байсан билээ.
19. Бичгийн тэр дундаа сэтгүүлчдийн гэр бүл жагсаалтын энэ хэсэгт бичигджээ. Тэд бол зохиолч Шүүдэрцэцэг буюу Б.Тогтохбаяр нийтлэлч Д.Болдхуяг нар юм.
20. МАХН-ын дарга Н.Энхбаяр түүний гэргий О.Цолмон. Тэднийг энэхүү жагсаалтанд оруулах гол хүчин зүйл нь О.Цолмон хатагтайн нөхрийгөө гэсэн сэтгэл байсан бололтой. Тэрээр хүнд хэцүү цагт ханийнхаа төлөө тэмцэж чадна гэдгээ баталсан дайчин эмэгтэй.
21. СТА жүжигчин О.Долгор, жүжигчин Б.Чинзориг нарыг хүн бүхэн сайхан хосууд гэдэг. Тэд “Өдөр өдрийн нар” 60 ангит киноны зураг авалтын үеэр анх танилцсан бөгөөд хэн хэнийх нь хоёр дахь амьдрал юм.
22. Гэр бүлээрээ кинотой холбогдсон хосууд энэхүү жагсаалтад дахин бичигдсэн нь “Монголжин” студийн найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг нар юм. Жүжигчин найруулагч хоёр гэр бүл болохоороо нэг нь найруулаад нөгөө нь гол дүрд нь тоглодог загвар ер нь тэднээс л эхлэлтэй болов уу.
23. Оюутан ахуйдаа нэгнээ олсон Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул хоёр жагсаалтын 23 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Тэд хамтдаа 18 жил амьдарсан бөгөөд сүүлийн үед хосууд кино урлагт хүчээ сориод буй.
24. Уянгалаг сайхан хайрын дуунуудаараа алдартай Анхаа Халиун хоёр жагсаалтын 24 дүгээрт бичигджээ. Нэг нь соло дуучин, нөгөө нь хамтлагийн гишүүн байсан залуус дурлалын романс үүсгэсэнээсээ хойш хослон дуулсан билээ.
Эх сурвалж: 24tsag.mn