Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын “SBS” телевизийн бүтээл “Veiled musician” шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Энэ шоуны бүртгэл тавдугаар сарын 20 хүртэл явагдана. Тус шоунд 14-өөс дээш насны поп, хип хоп, R&B, баллад урсгалаар дуулдаг залуус оролцох боломжтой.
Энэхүү “Veiled musician” шоу нь таны царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд “хөшигний ард” дуулагдахаараа онцлогтой юм.
Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болох юм.
Тус шоу нэвтрүүлэг нь Өмнөд Солонгос улсдаа гурав дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн 13 оронд онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна. Улс бүр өөрийн орноос гурван ялагчийг тодруулж, БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болох бөгөөд тус тэмцээнд оролцох бүх зардлыг МҮОНРТ бүрэн хариуцах аж.
Та оролцохыг хүсвэл [email protected] хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээж бүртгүүлээрэй.