Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“Veiled musician” шоу нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэнэ
ТВ Нэвтрүүлэг

“Veiled musician” шоу нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэнэ

Урлаг Урлаг01/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын “SBS” телевизийн бүтээл “Veiled musician” шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.  Энэ шоуны бүртгэл тавдугаар сарын 20 хүртэл явагдана. Тус шоунд  14-өөс дээш насны поп, хип хоп, R&B, баллад урсгалаар дуулдаг залуус оролцох боломжтой.

Энэхүү “Veiled musician” шоу нь таны царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд “хөшигний ард” дуулагдахаараа онцлогтой юм.

Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болох юм.

Тус шоу нэвтрүүлэг нь Өмнөд Солонгос улсдаа гурав дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн 13 оронд онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна. Улс бүр өөрийн орноос гурван ялагчийг тодруулж, БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болох бөгөөд тус тэмцээнд оролцох бүх зардлыг МҮОНРТ бүрэн хариуцах аж.

Та оролцохыг хүсвэл [email protected] хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээж бүртгүүлээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Дөрвөн улирлын эргэлт” хөрөг баримтат кино цэнхэр дэлгэцээр анх удаа үзэгчдэд хүрнэ

12/12/2025
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Physical: Welcome to Mongolia”-гийн талаар мэдэх ёстой зүйлс

12/12/2025
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Монголын саятан” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

10/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025

Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ

16/12/2025

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.