Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Гялбаа” баг хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга боллоо
Дотоод мэдээ

“Гялбаа” баг хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга боллоо

Урлаг Урлаг02/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлагийн сурагчид дэлхийн хөгжөөн дэмжигчдийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо алтан медаль, аваргын цомтой ирлээ. Тус хамтлагийн 24 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт 2025 оны дөрөвдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “World Cup” болон дэлхийн цомын тэмцээн гэсэн хоёр том тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Тус баг дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн бол, дэлхийн цомын тэмцээнд цацагтай бүжгийн төрлөөр мөн л алтан медаль, аваргын цом хүртсэн байна.

“Гялбаа” хамтлагийн энэхүү амжилт нь тус төрлөөр дэлхийн аваргаас хүртэж буй Монголын багийн анхны алтан медаль юм. Хамтлагийн бүрэлдэхүүнд зөвхөн 48 дугаар сургуулийн сурагчид багтсан нь онцлогтой байгаа юм. Тэд өмнө нь Өмнөд Солонгос болон Хятадад болсон Азийн нээлттэй тэмцээнүүдээс алт, хүрэл медаль хүртэж байсан туршлагатай баг ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Балет Урлаг

Балетчин хүүхдүүд Харбины уралдаанаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

03/08/2026
Дотоод мэдээ Урлаг

“Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо

04/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.