Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Блью мүүн” арт галерейгаас санаачлан хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд “Цэцэгс” үзэсгэлэн зохиож буй. Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ ийнхүү мэндчилж байгаа ажээ.
Уг үзэсгэлэнгээс уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, өнгө, аястай усан будаг, тосон будаг, хулдаасан бар, баримал, батик, пастель, бэх хуурай зүү, гуашь, эсгий, арьс зэрэг техникээр бүтээгдсэн 40 гаруй уран бүтээлчдийн 70 орчим цэцэгсийг нэг дор харах боломжтой аж.
Тус үзэсгэлэнгийн нээлт хоёрдугаар сарын 24-ний 17:00 цагт болж өнгөрлөө. Та бүхэндээ тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдээс сонирхуулъя.
www.URLAG.mn