Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Пиноккио багачуудтай уулзаж, Акутагава томчуудыг дуудна
Нийгэм

Пиноккио багачуудтай уулзаж, Акутагава томчуудыг дуудна

Урлаг Урлаг26/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b7c650f2fff0688doriginal6640239542014-02-26-09-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урт хамарт, дүрсгүй Пиноккио энэ бямба гаригт багачуудтай уулзах гэж байна. “Black Box” театрынхан “Пиноккиогийн адал явдал” жүжгээ бяцхан үзэгчдэд зориулан тоглохоор болжээ.

Италийн алдарт зохиолч К.Коллоди энэхүү гайхамшигт бүтээлээ 1883 онд бичсэн ч өнөө хэр дэлхийн сая сая багачууд өхөөрдөм Пиноккиод хайртай хэвээрээ. 90 шахам хэлнээ орчуулагдан киноны дэлгэц, театрын тайз, номын хуудаснаа амьдарсаар. “Пиноккиогийн адал явдал” жүжгийн тасалбар 5000 төгрөг юм байна.

Бямба гаригийн өдөр 14.00 цагт ийнхүү багачуудыг хайртай баатартай нь уулзуулчихаад “Black Box” театрынхан орой нь 20.00 цагт Японы зохиолч Рюноске Акутагавагийн “Ширэнгэнд” жүжгээ томчуудад зориулан тоглох ажээ.

Хорвоогийн үнэн хаана оршиж, хүмүүс бид тэр үнэнийг хэрхэн ухаарч, мэдэрч чаддаг тухай Акутагава өөрийн уран бүтээлээрээ эрэл хийсэн гэдэг. Хожим нь “Хүний амьдрал тамаас ч илүү харгис там байдаг юм байна” хэмээх гашуун дүгнэлтэд хүрч, гуч гаруйхан насандаа нарт хорвоог орхихдоо ХХ зууны утга зохиолд өөрийн өнгө төрх, өөрийн философийг дархалж үлдээгээд явсан хэмээн судлаачид үздэг билээ. Өдгөө Японы утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг Акутагавагийн нэрээр нэрлэдэг.

Түүний “Ширэнгэнд” жүжиг ч мөн үнэний эрэлд үзэгчдийнхээ хамтаар гарч, жүжгийн туршид хором мөч бүхэнд асуултын тэмдэг ар араасаа хөврөх болно. “Black Box” театрт Акутагавагийн философид хөтлөгдөн үнэнийг эрэх тасалбарын үнэ 20000 төгрөг.  Тус театр бямба гариг бүр жүжиг тоглож байхаар болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.