“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор 3 сарын 7,8,9-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа амилах нээ. Тус мюзиклын уран бүтээлчид өнөөдөр албан ёсны хэвлэлийн хурлаа хийсэн бөгөөд хуралд “Анхны үнсэлт” мюзиклын уран сайхны удирдагч Р.Мөнхсайхан болоод гол дүрийн жүжигчин МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү нарын уран бүтээлчид, зохион байгуулагчид оролцож хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болоод үзэгч түмэнд дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэлээ.
Тун удахгүй тоглогдох “Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа ажээ.
Дашрамд дуулгахад “Анхны үнсэлт” мюзикл 100% амьдаар тоглогдох бөгөөд тайз нь дээр амьд хөгжмийн хамтлаг мюзиклын хөгжмийг амьдаар тоглож, дуучид уран бүтээлчид жинхэнэ амьд тоглолтын гайхимшгийг үзэгчдэд мэдрүүлэх нээ. Түүнчлэн тус мюзиклын тасалбар 20.000 төгрөгөөр борлуулагдах бөгөөд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хосуудад хөнгөлөлттэй үнээр борлуулагдах аж. Ийнхүү үзэгчид та бүхнийг хайр дурлал, хүсэл мөрөөдөл, анд нөхөрлөлийн нандин мэдрэмж, үнэ цэнийг үзүүлэх “Анхны үнсэлт” мюзиклыг үзээрэй хэмээн уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70119411, 99996615, 89107887 дугаараар лавлаарай.