Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын үлэг гүрвэлийн ”Европын үзэсгэлэн” гучин жилийн дараа эргэн ирлээ
Нийгэм

Монголын үлэг гүрвэлийн ”Европын үзэсгэлэн” гучин жилийн дараа эргэн ирлээ

Урлаг Урлаг28/02/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7690bd9add0f04c4705302bb3853e3b4b41a9b9d_500x5009856113642014-02-28-16-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үлэг гүрвэлийн ”Европын үзэсгэлэн” гучин жилийн дараа эргэн ирлээССАЖСайдын 2013 оны А/167 тоот тушаалаар байгуулагдсан доктор Р.Барсболдын тэргүүлсэн нэгэн ажлын хэсгийнхэн эх орноосоо гараад 30 гаруй жил болсон үлэг гүрвэлийн "сүргийн" ихэнх хэсгийг Монголдоо буцаан авчраад байна. 

1980-аад оны дунд үеэр Японы 19 хотод гарган үзүүлсэн Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Монгол орон ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжин орсны дараахан Европын орнуудад гарган үзүүлэх боломж нээгдсэн юм.

Европод хамгийн түрүүнд "Монголын үлэг гүрвэл, тэдгээрийн орчин" сэдэвт үзэсгэлэнг

Унгарын нийслэл Будапешт хотод гаргажээ.Тэр цагаас хойш Итали, Франц, Австри, Герман, Египет, Англи, Дани, Финланд, Португал, Испани, Сан Марино, Чили зэрэг 13 улсын нийт 30 хотод уг үзэсгэлэнг гарган үзүүлж, Монгол улсаа болон Монголын шинжлэх ухааны нэгэн салбарын хүрсэн амжилтыг сурталчилж, жуулчдыг Монголд татахын зэрэгцээ, улсын төсөвт багагүй орлого оруулж ирсэн байна.

Үзэсгэлэнг үзүүлсэн хотуудыг улс тус бүрээр нь жагсаавал:

1.      Итали улс: Венеци, Линиано, Трейст, Милан 2 удаа, Ром, Катаниа, Флоренц, Генуя, Сардина, Кремони, Сан Ремо, Режио Калабриа, Итали улс доторх хот улс-Сан Марино

2.      Испани улс: Мадрид, Барселон, Виго, Ла Коруна

3.      Португали улс: Лисабон, Порто

4.      ХБНГУ: Маннхайм, Виттен

5.      Унгарын нийслэл- Будапешт

6.      Францын нийслэл-Парис

7.      Австрийн нийслэл-Вена

8.      Египетийн нийслэл-Кайр

9.      Их Британийн нийслэл-Лондон

10.  Дани улсын нийслэл-Копенгаген

11.  Финландын нийслэл-Хельсинк

12.  Чили улсын нийслэл- Сантяго

Испанийн Барселон хот тус тус байлаа.

Энэ үзэсгэлэнд тарбозаврын 3 хэлхээ яс, том жижиг Орнитомимидын 4 хэлхээ яс, протоцератопсын 2 хэлхээ яс, Пситтакозаврын 2 хэлхээ яс, Овирапторын 1 хэлхээ яс, Хампсозаврын 1 хэлхээ яс, үлэг гүрвэлийн зулзаганы 3хэлхээ яс, аварга үлэг гүрвэлийн мөчдийн 4 олдвор, янз бүрийн үлэг гүрвэлийн 8толгойн яс, Үлэг гүрвэлийн өндөгтэй 2 үүр, янз бүрийн хэлбэр хэмжээтэй 10 өндөг, яст мэлхий, (эдгээр нь нийт 12 нэр төрлийн 42 ширхэг) болон үлэг гүрвэлтэй нэгэн цаг үед амьдарч байсан амьтад, ургаж байсан ургамлын төлөөлөгч болох усны сээр нуруугүй амьтад, загас, шавьж, ургамлын ор мөр зэрэг (3 нэр төрлийн 86 ширхэг) олдворыг үзмэр болгон дэлгэн үзүүлэв.

Европын улсуудын санхүү эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотой 2012-2013 онуудад үзэсгэлэнг гаргахаар саналаа ирүүлсэн хотууд манай үзэсгэлэнг авах боломжгүй болсон ба Шинэчлэлийн засгийн газар Монголд үлэг гүрвэлийн хэд хэдэн музей байгуулахаар хөтөлбөртөө тусгасантай холбогдуулан Европын орнуудаар аялан үзүүлж байсан үзэсгэлэнг буцаан Монголд авчрахаар болсон юм. 

Уг үзэсгэлэнгийн зарим хэсэг нь 2013 оны 10 сарын 25-нд  Японы Токио хотод нээгдсэн "Говь-үлэг гүрвэлийн хамгийн гайхамшигтай өлгий нутаг" сэдэвт Монголын үзэсгэлэнд тавигдаад байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь Монгол руу далайн тээврээр тээвэрлэгдэн энэ оны 2 дугаар сарын 11-нд иржээ. Одоо тэдгээрийг ШУА-ийн Палеонтологийн төвд хүлээн аваад байна.

Энэхүү үйл ажиллагаанд Итали улсын Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монгол улсаас Итали улсад суугаа Элчин сайдын яам, Япон улсын засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхитэй тусалж хамтран ажиллажээ.

Европын үзэсгэлэнгийн үзмэрийг хоёр хуваасан байдлыг дараах хүснэгтээр үзүүлэв /хавсралт 01/.

Эх сурвалж http://www.info.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.