Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өвлийн спортын ордон барина
Уртын дуу

Өвлийн спортын ордон барина

Урлаг Урлаг01/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
abd749656c3ffbc1big459044492014-03-01-15-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Манай улс 1964 оноос хойш өвлийн олимпод оролцож эхэлсэн ч өнөөг хүртэл олон улсын хэмжээнд үзүүлсэн амжилт хомс байна. Жилийн дөрвөн улиралтай, өвлийн улирал урттай манай оронд өвлийн спорт хөгжих бүрэн боломжтой боловч материаллаг бааз, техник хэрэгсэл хангалтгүй байгаа нь амжилт гаргахад саад болж байна гэж Засгийн газраас үзжээ. 

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2013 оны есдүгээр сарын 6-ны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д өөрчлөлт оруулж, ССАЖЯ-ны хариуцсан нэг төслийг нэмлээ. Нэмж баталсан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгажээ.  Ингэснээр олон улсын стандартад нийцсэн "Өвлийн спортын ордон төсөл"-ийг Концессын тухай хуулийн дагуу "Барих-өмчлөх-ашиглах" концессын төрлөөр хэрэгжүүлэх юм байна. Өвлийн спортын ордонтой болсноор Монгол Улсад өвлийн спорт хөгжих, өөрийн болон бусад улс орны тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдэнэ. Манайд тамирчид идэвхтэй хичээллэдэг тэшүүрээс гадна шорт-трек, уран гулгалт, хоккей, кёрлинг зэрэг спорт ч хөгжих юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Киви Чоугийн “Deadline” киног үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хоригложээ

20/12/2025

Онцгой амжилт гаргасан 72 хүүхэд “Оны онцлох хүүхэд” боллоо

20/12/2025

Тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна

20/12/2025

“Оскар”-ын гадаад хэлээрх шилдэг уран бүтээлд 15 кино өрсөлдөж байна

19/12/2025

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.