МУГЖ Г.Эрдэнэбат орчлонгийн сайхан хүүхнүүдийг магтан дуулсаар 20 дахь жилтэйгээ золгож буй нь хүндэтгэлийн тоглолтоо 3 сарын 9-нд 16:00 цагт “Соёлын төв өргөөн”-д ганцхан удаа хийх гэж буйгаа зарлаад байгаа билээ.
Монголын дуу хөгжмийн нэрт мастерууд болох МУАЖ А.Долгор, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Ч.Батэрдэнэ, МУГЖ Ө.Уяанга, МУСТА С.Сэрчмаа, ЦДБЭЧ-ын эстрад симфони оркестр, Хөгжим Бүжгийн Коллежийн симфони оркестр, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар урилгаар оролцож их хүндэтгэл үзүүлж байгаа тус тоглолтын хэвлэлийн хурал 3 сарын 5-нд буюу маргааш 12:00 цагаас зохион байгуулагдахаар болжээ.
Тэрээр хэвлэлийн хуралд МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, “Анир” студийн захирал, продюссер МУСТА Б.Алтанхуяг нар оролцох бөгөөд тун удахгүй албан ёсны нээлтээ хийхээр зэхэж буй “Соёл урлагийн мэдээллийн төв”-д хэвлэлийнхэнтэй уулзаж тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нээ. Дашрамд дуулгахад хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлч нартаа 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын урилга, мандатыг олгох юм байна. Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмний сэтгэлийн дуулал болж 20 дахь жилдээ эгшиглэж буй “Орчлонгийн сайхан хүүхнүүд” дуугаар нэрлэсэн хүндэтгэлийн тоглолтын хэвлэлийн хуралд эрхэм сэтгүүлчдээ урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 89004147, 86683000, 86684000 дугаараас лавлаарай.
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn