Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Чех улстай соёлын салбарт хамтран ажиллана
Нийгэм

Чех улстай соёлын салбарт хамтран ажиллана

Урлаг Урлаг06/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20140305120937439926442014-03-06-12-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Чех улсын Соёлын сайд Д.Херман нар “2014-2016 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-т энэ сарын 4-нд Прага хотноо гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Чех улсын Соёлын сайд Д.Херман манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед эдийн засгийн салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу энэхүү эерэг хандлага соёлын салбарт ч мөн хадгалагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Элчин сайд Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн мэндчилгээг ноён Д.Херманд уламжлаад,  Чехийн Засгийн газар хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд тодорхой харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, түүнчлэн хоёр улс олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцаатай бөгөөд сүүлийн үед улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж буйг тэмдэглэн соёлын талаар цаашид хамтран ажиллах, уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой саналыг танилцуулав. Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон Чехийн Соёлын сайд Д.Херман нар энэхүү соёлын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн  заалтуудыг ажил хэрэг болгох Монгол, Чехийн соёлын салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шинжлэх ухааны уран зөгнөлт “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино Univision, LookTV-д оржээ

02/05/2026

Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ

02/05/2026

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026

Алтаадын голын дагуух хадны зосон зургийн дурсгал

02/05/2026

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.