Монгол улсын Засгийн газрын 2003 оны 140 дүгээр тогтоолыг үндэслэн нийтийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор “Шилдэг ном-2013” сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан номыг хүлээн авна.
· Бүтээл нь 2013 онд хэвлэгдсэн, нийт уншигчдад зориулсан лавлагаа-танин мэдэхүйн зохиол, урлаг, уран зохиол, түүхийн болон эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээлийн аль нэг төрөлд хамрагдсан байна.
· Хэвлэлийн бүтээгдэхүүнд тавигдах олон улсын стандартыг хангасан байна.
· Номын товч танилцуулгыг хавсаргана.
· Төрийн байгууллага, бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хэвлэгдсэн ном шалгаруулалтад хамаарахгүй
· Шаардлагатай тохиолдолд зохиогчийн эрхтэй холбогдол бүхий гэрээ, тодорхойлолтыг хавсаргасан байна.
Хүлээн авах хугацаа:
2014 оны III сарын 05-наас 2014 оны 3 сарын 19-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Хаяг: СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ, 407 тоот
Харилцах утас: 70120947, 99002831
СОЁЛ, УРЛАГ ХӨГЖҮҮЛЭХ САН