Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Matemorphosis” дизайнеруудын хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ
Хувцас загвар

“Matemorphosis” дизайнеруудын хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг12/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж буй. Эл арга хэмжээнд нийт дэлхийн 29 орны 300 орчим гадаад оролцогчид, 22 багц үйл ажиллагааг 06 сарын 06-20-ний өдрүүдэд буюу 15 хоногийн турш хүргэх юм.

“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Metamorphosis” буюу “Хувьсахуй” дизайнеруудын хамтарсан үзэсгэлэнг 06 дугаар сарын 10-нд “A space”-д дэлгэлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга Ч.Батчимэг, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл нар оролцов.

“Metamorphosis” үзэсгэлэнгийн куратороор “Ариунаа Сүри” брэндийн үүсгэн байгуулагч, хувцасны дизайнер С.Ариунаа ажиллажээ. Эл үзэсгэлэнгийн үеэр “Бажуна” брэндийн үүсгэн байгуулагч Б.Батсүхийн “Бясалгалын гэр ба эсгий урлал” инстоляц, А.Очирболд, С.Ариунаа нарын хамтарсан “Ухамсар” холимог техникийн инстоляцийг мөн сонирхууллаа. Энэхүү үзэсгэлэн нь гэрэл зураг, хувцас загвар, бүтээгдэхүүн, хэвлэлийн дизайныг хамруулсан бөгөөд гэрэл зургуудыг коллаж хэлбэрээр уран сайхны сэтгэлгээтэй, өвөрмөц хээ дүрслэлүүдийн хамтаар даавуу, арьсан дээр буулган бүтээснээ толилуулж, уламжлал ба шинэчлэлийг холбосон амьд орон зайд монгол ахуй, түүхэн өвийг орчин үеийн хэлээр хөрвүүлж үзүүлснээрээ онцлог байлаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026
Хувцас загвар Урлаг

Оливия Родриго “The White Stripes”-ийн Мег Уайтын өмсөж байсан даашинзыг өндөр үнээр худалдан авчээ

11/10/2026
Хувцас загвар Урлаг

Дуучин Сиара бие давхар үедээ загварын тайзнаа алхлаа

04/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/10/2026

Бен Аффлек Брюс Уиллисын өгсөн карьерын хоёр зөвлөгөөг дурсав

18/10/2026

Кристин Дэвис “Sex and the City” цувралын үеэр хэт хатуу хоолны дэглэм барьж байснаа ярьжээ

18/10/2026

Өнөөдөр Холливудын жүжигчин, дуучин Зак Эфроны төрсөн өдөр

18/10/2026

Тулаант киноны нэрт төлөөлөгчдийн нэг Жан-Клод Ван Дамм 66 нас хүрлээ

18/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.