Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа
Утга зохиол

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

Урлаг Урлаг20/06/2025Шинэчлэгдсэн:20/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын зохиолчид БНХАУ-ын Бээжин хот дахь Монголын Элчин сайдын яамны дэргэдэх Соёл, мэдээллийн төвд номын өдөрлөг зохион байгуулав.

Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа, Монголын номын баярын санаачлагч, зохион байгуулагч “Номын ертөнц” сэтгүүлийн эрхлэгч Б.Сувд нар Бээжин хотноо суралцаж буй оюутан, судлаач, мөн ажиллаж, амьдардаг монгол иргэддээ зориулан уулзалт хийлээ. Мөн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, “Либро сувд” утга зохиолын агентлаг, “Нэпко”, “Бэрх”, МУИС, “Забесс”, “Ангир” зэрэг хэвлэлийн газрын төлөөлөл оролцож халуун дулаан яриа өрнүүлэн, яруу найраг, уран бүтээлийн дээжээс толилууллаа.

Түүнчлэн ЭСЯ-ны номын санд “Номын ертөнц” сэтгүүлийн дугаарууд, 2025 оны “Мэргэн ном”, “Шилдэг ном” болон хэвлэн нийтлэгчдийн сүүлийн үеийн шинэ номын дээжээс хандивлав.

Ташрамд дурдахад, 2024 онд Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Хятадын дотоодын 550 номын хэвлэлийн аж ахуйн нэгж болон гадаадын 1050 байгууллага оролцсон байна. 1986 онд үүсгэн байгуулсан энэхүү үзэсгэлэн дэлхийн ном хэвлэлийн хоёр дахь том үзэсгэлэн болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.