Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»“Хүрээ цам-Даншиг наадам” энэ амралтын өдрүүдээр Хүй долоон худагт болно
Мэдээ

“Хүрээ цам-Даншиг наадам” энэ амралтын өдрүүдээр Хүй долоон худагт болно

Урлаг Урлаг27/06/2025Шинэчлэгдсэн:27/06/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зургаадугаар сарын 27-нд Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа дөрвөн хайрхнаа тахих ёслол болно

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй аж. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм.

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүрээ цам-Даншиг наадам” арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Харин энэ жилээс уламжлал болгон тэмдэглэдэг Даншиг наадам, Нийслэлийн өдрийг нэгтгэн, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Хүрээ цам–Даншиг наадам” нэртэйгээр Хүй долоон худагт өргөн дэлгэр зохион байгуулна.

Энэхүү наадам нь Монголын шашин, соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлах, жуулчдыг татах чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн аялал жуулчлалын газраас өчигдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Зургаадугаар сарын 27-нд Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа дөрвөн хайрхнаа тахих ёслол болно. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд шашин буяны арга хэмжээг өргөнөөр зохион байгуулна. Тус наадмыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна” гэв.

Наадмын гол онцлог нь монголчуудын уламжлалт соёл, шашны зан үйлийг илтгэсэн арга хэмжээнүүд юм

Наадмын гол онцлог нь монголчуудын уламжлалт соёл, шашны зан үйлийг илтгэсэн арга хэмжээнүүд юм. Тухайлбал, 256 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, жороо морины уралдаан, үндэсний сур харваа, үндэсний шагайн харваа, морьт харвааны тэмцээн, морьтны үзүүлбэр, цам харайх ёслол, сээр цохих тэмцээн болно. Мөн есөн дүүргийн ардын авьяастнуудын шилмэл тоглолт, Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт, “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолтоо Улаанбаатарчууддаа толилуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн монгол үндэсний хувцасны үзүүлбэр, Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Их эзэн Чингис хааны тахилга, балин, тосон урлалын тэмцээн унзад, голч лам нарын тэмцээн, номын мэтгэлцээн болох юм. Түүнчлэн 120 гаруй цамчин оролцох бөгөөд сүсэгтэн олны сэтгэлийг ариусгах шашны сүлд дуулал эгшиглэнэ.

Цаашлаад хурдан морины уралдааны талаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт мэдээлэл өгөв. Тэрээр “Нийслэлийн иргэдийн баяр анх удаа зургаадугаар сард болох гэж байна. Үндсэн зургаан насны морьд уралдах бөгөөд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан зай хэмжээг тодорхой хэмжээгээр багасгасан. Дээд гурван нас 14-13 км, хязаалан насны морьд 11 км, шүдлэн, дааганы уралдааныг 5-6 км-т зохион байгуулахаар ажиллаж байгаа” гэв.

Энэ амралтын өдрүүдэд 07:00-23:00 цагийн хооронд нийтийн тээврийн 10 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх – Яармаг – Хүй долоон худаг”, Хүй7:2 “Төв цэнгэлдэх – МУБИС – Хүй долоон худаг” гэсэн чиглэлүүд явна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнnau Монгол Улсад зохион байгуулна

25/06/2025
Мэдээ Урлаг

Монгол Улcын Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Д.Гунаажавт зориулсан хандивын аян өрнүүлж байна

24/06/2025
Мэдээ Урлаг

Богд Зонхова бурхны зээгт наамалд 300 м.кв торго оржээ

24/06/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Alice in borderland” цувралын тухай сонирхолтой баримтууд

27/06/2025

“BTS” хамтлаг эргэн ирсэнтэй холбогдуулан HYBE ажилчдаа 6.21 сая воноор урамшуулна

27/06/2025

Монголын уран бүтээлч Magnolian-ий дуу дэлхий дахинаа эгшиглэж байна

27/06/2025

“Журааны ертөнц” үзэсгэлэн дэлгэнэ

27/06/2025

“Хүрээ цам-Даншиг наадам” энэ амралтын өдрүүдээр Хүй долоон худагт болно

27/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.