Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2025 оны долдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын зарим ажилтан, албан хаагчдыг шагнаж, урамшууллаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Дэлгэржаргал,
Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, салбарын хяналтын хэлтсийн дарга Н.Цацрал,
Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч С.Мандахтуяа, Контент, комминикаци хариуцсан мэргэжилтэн Ц.Цэрэнням, Түүх, соёлын өвийн хууль бус эргэлт, салбар дундын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Догсом,
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Жуух бичиг”-ээр Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Мөнх-Учрал, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр хариуцсан мэргэжилтэн Ч.Саранцэцэг, Соёл, урлагийн арга хэмжээний медиа, үйлдвэрлэл хариуцсан бөгөөд даргын туслах Т.Одонтуул, Соёлын үйлчилгээний тэгш хүртээмж, хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Энхцэцэг, Соёл, урлагийн арга хэмжээний маркетинг, сурталчилгаа хариуцсан ажилтан Г.Оюунтунгалаг,
Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух”-аар Салбарын захиргааны статистик мэдээллийн дүн шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн О.Ганболд,
Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр Салбарын захиргааны статистик мэдээллийн дүн шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн О.Ганболд, Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Мөнх-Учрал нар тус тус шагнуулав.