Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ
Мэдээ

Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ

Урлаг Урлаг12/07/2025Шинэчлэгдсэн:12/07/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо.

“Мөнхөд гэрэлтэх Монгол” нээлтийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажилласан юм. Тэрбээр энэ жил тав дахь удаагаа Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг найруулан ард түмэндээ хүргэлээ. Энэ жилийн нээлтийн тоглолтод нийт 2500 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд уран бүтээлчид төдийгүй алдарт эхүүд, циркчид, цэргийн албан хаагч нар, Харүмафүжи сургуулийн 200 гаруй хүүхэд, 300 морин хуурч, 100 уртын дуучин оролцжээ. Түүнчлэн зураач нарын багтай нэгдэн механик, инженерийн сэтгэлгээг гаргасан бөгөөд хөдөлгөөнт тайз зэргийг бэлдсэн алдарт эхчүүд хүүхдүүдийн хамтаар оролцлоо. Мөн Шинэ Монгол сургуулийн 200 хүүхдээс гадна морин хуурч 300 хүүхэд багтсан юм.

Н.Наранбаатар:

-Дэлхийд цорын ганц эрийн гурван наадмаараа, үндэсний их баяр наадмаараа бид бахархаж байна. Баяр наадмын нээлтийн арга хэмжээнд ажилласан бүх уран бүтээлч нартаа баярын мэнд хүргэж байна. Мөнхөд гэрэлтэх эх орон. Эх орноо сэтгэлдээ тээхийн тулд эцэг, эхээ энэрч байх аваас мөнхөд гэрэлтэж чаднаа гэсэн санааг хэлж байгаа юм. Ер нь бол эх оронч үзлийн тухай ярихын тулд ирээдүйн төлөө санаа зовох цаг болжээ. Монгол түмэндээ ирээдүйд туулах тэр сайхан гэрэлтсэн замыг бэлдэж өгөх цаг болжээ гэдгийг харуулж байна. Монголын ирээдүйн залуусыг мөнхөд гэрэлтэй залуу яваасай гэж бэлэгдлийг оруулсан.

Бидний өвөг дээдэс даян дэлхийд энх амгаланг тогтоож байсан. Эзэн Чингис хаан даяарын энх тайвныг бий болгож, улс орон гүрэнтэй эв хамтын гэрээтэй ажиллаж байсны том илэрхийлэмж гэж би хувьдаа ойлгож байна.

Мэдээжийн хэрэг Монголчууд бид зочломтгой, найрсаг зан чанараа энэ удаагийн наадмын нээлтэд хэрхэн харуулах уу, Монгол оронд минь хүн бүхэн, эзэн хаан бүхэн тавтай морилоосой, ёс заншил, эдэлж хэрэглэсэн уламжлал, зан заншил, гайхалтай үнэт зүйлүүдийг нээлтээс хараасай гэж бодож найруулсан. Гэхдээ үүний цаана гол амин сүнс нь мөнхөд гэрэлтэх Монгол бий. Бид эх оронч байх ёстой. Эх орноо сэтгэлдээ тээхийн тулд эцэг, эхээ хайрлах юм тэгж чадваас эх орноо хайрлах үндэс бий болно. Иргэн бүр хайрлаж чадваас мөнхөд гэрэлтэнэ гэсэн санааг энэ жилийн наадмын нээлтээр ард олондоо хүргэхийг хичээсэн.

Бид хэн байлаа, одоо хэн болчхоод байгаа, ирээдүйд хэн болох тухай дор бүрнээ бодох цаг болжээ. Баясал цэнгэл гэдэг ард түмний баяр хөөр гэхдээ үүний ард ухаарал мөнхөд дагах ёстой. Эх орон гэх үг хамгийн эхлээд эх хүний хэвлийгээс эхэлдэг. Тодорхой хугацаанд тээгдээд эх дэлхий этүгэн минь тосоод авдаг тэр цагаас эхэлж бид нар хүн болох тухай бодож эхэлдэг учраас нарийн нандин зүйлийг нь илүү их ойлгуулахыг хичээлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Соёлын наадам”-ын нээлт Хүй долоон худагт боллоо

12/07/2025
Мэдээ Урлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шагналын хур буулаа 

10/07/2025
Мэдээ Урлаг

The Mongolz баг дэлхийн чансааны 3-т дэвшлээ

09/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Улсын баяр наадамд Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан боллоо

12/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

12/07/2025

Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ

12/07/2025

Соёолонгийн айргийн тавд хурдалсан хүлгүүд

12/07/2025

“Соёлын наадам”-ын нээлт Хүй долоон худагт боллоо

12/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.