Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Icetop” хамтлаг “Аавуудын өдөр”-өөр “Шүтээн минь” тоглолтоо хийнэ
Дуу хөгжим

“Icetop” хамтлаг “Аавуудын өдөр”-өөр “Шүтээн минь” тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг14/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хип хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг “Icetop” хамтлаг Америкийн алдарт “Old School” хип хоп хамтлаг “Onyx”-той  хамтарсан “Шүтээн минь” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 8-нд хийх гэж байна.

Жинхэнэ хэмнэл, шүүлтүүргүй “rhymes”, эрч хүч, гудамжны хип хоп соёлын уур амьсгалыг эл тоглолтоор мэдрүүлэх аж. “Аавуудын өдөр”-ийг тохиолдуулан хийж буй уг тоглолт нь бүтэн зургаан цагийн турш үргэлжлэх юм байна.

Тоглолтын үеэр хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ агсанд зориулан “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуунтай хамтран цоо шинэ уран бүтээл хийснээ толилуулах аж. Түүнчлэн тоглолтын үеэр талийгаач Б.Оргил-Эрдэнэ, Э.Хатанбаатар нарын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хиймэл оюун ухаан ашиглан шүтэн бишрэгчидтэй нь уулзуулах юм байна.

“Icetop” хамтлагийн гишүүн С.Чулуунбаатар “Бидний бага наснаасаа сонссон, даган дуурайж, дуунд нь дурлаж сонсож ирсэн “Onyx” хамтлаг Америкаас ирж байгаа. Мөн бидэнтэй хамт байдаг дүү нар, найзууд тоглолтод оролцох болно. Найруулагчаар “Skin” энтертайнментын Б.Анар ажиллаж байгаа. Бид энэ удаагийн тоглолтоо урт хугацаанд бэлдэж байгаа учраас маш сайн болно гэж бодож байна. Төлөвлөсөн бүх дуугаа тоглолтын цагтаа багтааж дуулахаар хичээнэ. Тиймээс тоглолт цагтаа эхэлнэ. Бид хуучны хит дуунуудаасаа дуулна. Чадварлаг амьд хөгжмийн хамтлагтай хамтран “Уйлах эрхгүй хайр” гэх мэт зарим хитээ дуулна. Өмнөх уран бүтээлүүдээсээ шигшиж сонгосон 25 дуу дуулахаар байгаа. Харин шинэ уран бүтээлүүдээ наадмын дараа цацна” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026
Дуу хөгжим Урлаг

“Алтан өргөө” олон улсын кино наадам ирэх тавдугаар сарын 15-17-нд болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Канны кино наадам “Тельма, Луиза хоёр”-т хүндэтгэл үзүүллээ

23/04/2026

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

“Цагаан хадны өнгө” баримтат кино Трибекагийн наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

23/04/2026

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.