Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»УДБЭТ-ын балетын шинэ од Б.Марал
Reels

УДБЭТ-ын балетын шинэ од Б.Марал

Урлаг Урлаг23/07/2025Шинэчлэгдсэн:23/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын дэлхийн сонгодог болон Монголын бүжгэн жүжгүүдэд гоцолж буй эл бүсгүйг Б.Марал гэдэг. Тэрбээр найман настайдаа Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд суралцаж, балет, монгол, чөлөөт бүжиг заалгажээ. Үргэлжлүүлэн Хөгжим бүжгийн коллежид зургаан жил суралцаж төгссөн байна. 2016 онд сургуулиа төгссөнөөсөө хойш тэрбээр УДБЭТ-аар “овоглож” буй.

Б.Марал 2018 онд Ази номхон далайн балетын уралдаанаас алтан медаль, 2019 онд Япон улсын Токио хотноо мэргэжлийн балетын жүжигчдийн дунд зохион байгуулагдсан “Tokyo World Ballet Trial” олон улсын балетын уралдаанаас хүрэл медаль, мөн онд ОХУ-ын Улаан-Үүд хотноо зохион байгуулагдсан Орос-Япон Евро Азийн балетын анхдугаар уралдаанаас алтан медаль тус тус хүртэж байв. Хамгийн сүүлд тэрбээр энэ оны долдугаар сард БНХАУ-ын Сямэнь хотод зохион байгуулагдсан мэргэжлийн бүжигчдийн олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртжээ.

Өдгөө Б.Марал П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын Одетта, Оделия, Н.А.Римский-Корсаковын “Шехеразада”-гийн Гюльнара гүнж, А.Аданы “Жизель”-ийн Мирта, Ж.Чулууны “Уран Хас”-ын Хандармаа, А.Энхтайваны “Хурмастын дагина”-ын Шаралдай Гоо хатан, Л.Минкусийн “Дон Кихот”-ын Гудамжны бүжигчин, П.И.Чайковскийн “Цөмөөхөй”-н Амттаны дагина, Цасн хатан зэрэг дэлхийн алдарт балетуудын гол дүрээр тайзнаас балетын урлагт шимтэгсэдтэй “уулздаг”.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

“Хөх саран” уран сайхны киноны гол дүрд Jason буюу Б.Баяржавхлан тогложээ

21/07/2025
Reels Урлаг

Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно

02/07/2025
Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Чөтгөрийн ангууч” тасалбарын орлогоороо дээд амжилт тогтоожээ

23/07/2025

Их зохиолч Д.Нацагдоржийн герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлнэ

23/07/2025

“Golden” дуу “Billboard Hot 100”-ын тавд бичигдэж шинэ амжилтыг тогтоолоо

23/07/2025

Энн Хэтэуэй “The devil wears Prada-2” кинонд

23/07/2025

УДБЭТ-ын балетын шинэ од Б.Марал

23/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.