Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Их зохиолч Д.Нацагдоржийн герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлнэ
Утга зохиол

Их зохиолч Д.Нацагдоржийн герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлнэ

Урлаг Урлаг23/07/2025Шинэчлэгдсэн:23/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, хятад, манж судлаач эрдэмтэн Эрих Хэйнишийн удирдлагаар их зохиолч Д.Нацагдоржийн зохиосон герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлэх төсөлд гурван улсын их сургуулийн судлаачид хамтран ажиллаж байна. Тодруулбал, МУИС-ийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийнхэн ХБНГУ-ын Боннын болон БНЧУ-ын Карлын их сургуулийн судлаач, монголч эрдэмтэдтэй энэ чиглэлээр хамтран ажиллаж буй аж.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржоор “овоглодог” энэхүү толь бичгийн эх хувилбар нь Эрих Хэйнишийн төрөлх нутаг ХБНГУ-д, Боннын их сургуулийн Монгол, төвөд судлалын тэнхимийн номын санд хадгалагддаг. Тус номын санг үүсгэн байгуулсан Вальтер Хайссиг нь Д.Нацагдоржид нэгэн үе багшилж байсан Эрих Хэйнишийн шавь байсан учир монголч эрдэмтэн гар бичмэлийг түүнд өгсөн байх магадлалтай хэмээн үздэг гэнэ. Толь бичгийг шинэчлэн хэвлүүлснээр эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, монгол судлалд үнэтэй хувь нэмэр болно гэж судлаачид үзэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026
Утга зохиол Урлаг

Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” номын нээлт боллоо

17/03/2026
Утга зохиол Урлаг

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.