Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
Reels

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

Урлаг Урлаг30/07/2025Шинэчлэгдсэн:30/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан ойгоо “Зүрх асна” супер шоу тоглолтоороо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэх гэж байна.

Т.Ариунаа нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеэсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж, улмаар 15 насдаа “16 нас” хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан, энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан юм. 16 настайд нь уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байдаг. Хожим нь тэрбээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон байна.

Уран бүтээлийн гараагаа тэрбээр Улсын филармонийн “Соёл Эрдэнэ” чуулгад дагалдан дуучнаар эхэлжээ. Хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа. Харин 1990-ээд оноос өнөөг хүртэл тэрбээр бие даан уран бүтээлүүдээ туурвиж буй. 1996 онд анхны цомгоо “Эрос № 1” хэмээн нэрлэн гаргаж, түүнээс хойш “Зөвхөн чиний тухай”, “Чи минь”, “Хаврын шөнийн бодол”, “You are my life”, “Миний шинэ орон зай”, “Дурлал шиг асна”, “Cosmic Ariunaa: The Remixes” гэх зэрэг цомгуудын сонсогчдодоо хүргэжээ.

Хамгийн сүүлд тэрбээр 2025 оны тавдугаар сард есөн уран бүтээлээс бүрдсэн “Анхны хайр”, арван уран бүтээлээ шилж багтаасан “Нандин учрал” пянзыг сонсогчдодоо хүргэсэн юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы дараагийн уран бүтээл “Шалз” хэмээх нэртэй

28/07/2025
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2025
Reels Урлаг

УДБЭТ-ын балетын шинэ од Б.Марал

23/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилний борлуулалт гурав дахин өсжээ

01/08/2025

ChatGPT гэх мэт хиймэл оюун ухаанаас хүмүүсийн асуусан хачин асуултууд

31/07/2025

“Унаган төрхөөрөө Орос орон” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

31/07/2025

Хятад “DeepSeek”-ээс хямд өртөгтэй хиймэл оюуны шинэ загвар танилцууллаа

31/07/2025

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.