Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна
Театр

“Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна

Урлаг Урлаг07/08/2025Шинэчлэгдсэн:06/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Соёл урлаг, аялал жуулчлалын газар, Үлэг гүрвэлийн музейн урилгаар “Асаж буй толгод” хүүхдийн жүжгээ толилуулж байна. Энэхүү жүжгийг Монгол орноос олдсон үлэг гүрвэлүүдээс 12 төрөл зүйлийг онцолж, хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээсэн юм. Мөн кварц гэрэл, гурван талт дэлгэц болон бүх дүр нь баг өмсөж тоглодгоороо хүүхдүүдийн сонирхлыг татдаг. Тодруулбал, багийг бодит үлэг гүрвэлээс 5 дахин жижгэрүүлсэн хэмжээтэйгээр хийсэн буюу хамгийн том нь дөрвөн метр өндөр, зургаан метрийн урттай.

“Асаж буй толгод” жүжгийн уран бүтээлчид одоогоор нийслэл хотоос гадна Хөвсгөл, Булган, Өмнөговь, Дундговь аймагт бүтээлээ толилуулаад байна. Монгол орны үлэг гүрвэлийн амьдарлын тухай харуулдаг энэ жүжгээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэн, найз нөхдийн итгэлцэл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тухай танин мэдүүлэхээс гадна соён гэгээрүүлэх зорилготой гэдгээ онцолж байлаа.

Сонирхуулахад, энэхүү жүжгийг 2022 онд тайзнаа тавьж, “Гэгээн муза” наадмаас шилдэг зохиолч, найруулагч, зураач болон шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Ахмад жүжигчин Б.Даваасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

26/11/2025
Театр Урлаг

“Монгол хаан” жүжгийн уран бүтээлчдийг “Алтан гадас” одонгоор шагнажээ

26/11/2025
Театр Урлаг

Олон улсын театрын фестивальд Монголын уран бүтээлчид оролцлоо

25/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны тавдугаар ангид тоглоомууд электрон төхөөрөмжтэй өрсөлдөнө

26/11/2025

“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ

26/11/2025

Цоодолын Хулан: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон

26/11/2025

Ахмад жүжигчин Б.Даваасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

26/11/2025

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртлээ

26/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.