Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Таван хором”-ын наадамд Т.Саранчимэг түрүүллээ
Нийгэм

“Таван хором”-ын наадамд Т.Саранчимэг түрүүллээ

Урлаг Урлаг26/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
946da58cc8d8f4a9big4759239382014-03-26-11-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Алдарт гавъяат уран зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн нэрэмжит “Буяннэмэхийн таван хором” яруу найргийн наадам өнөөдөр боллоо. Наадмыг түүний нэрэмжит “Буяннэмэх номын өргөө”-ний хамт олон санаачлан Монголын залуу зохиолчдын нэгдэлтэй хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан Х.Зандраабайды, До.Цэнджав нарт хүндэтгэл үзүүлж, Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн О.Бяруузанын “Мэнгэт халиун” хэмээх хүүхдийн номны нээлт давхар боллоо.

   Ингээд яруу найргийн “Таван хором”-ын шүүгчдээр суусан Төрийн соёрхолт, СГЗ зохиолч Долгорын Нямаа, СГЗ судлаач Д.Цэдэв, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва нар яруу найрагчдад “Таван хором” гэсэн сэдэв өгсөн юм. Харин таван минутанд бичсэн шүлгүүдээ яруу найрагчид уншсаны дараа дүн гарч залуу яруу найрагч Т.Саранчимэг тэргүүлж, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл, залуу яруу найрагч, зураач Г.Мөнхбаатар нар удаалсан юм.

Дашрамд сонирхуулахад анх С.Буяннэмэх яруу найргийн дугуйланг санаачлан хичээллүүлж байхдаа “Таван хором”-д шүлэг  зохион бичүүлдэг  байжээ.

Д.БҮҮВЭЙ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянзны баяраа тэмдэглэлээ

06/10/2026

“Их Говийн манаач” бүтээл Энэтхэг, БНСУ-ын кино наадмуудын үндсэн хэсэгт шалгарч, өрсөлдөхөөр боллоо

06/10/2026

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026

“Love letters” романтик драмын жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно

06/10/2026

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.