Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эй Жей Маклин “Backstreet Boys” хамтлагийн гишүүдгүйгээр бие даан аялан тоглолт хийх нь амаргүй сорилт байсныг ярьжээ
Дуу хөгжим

Эй Жей Маклин “Backstreet Boys” хамтлагийн гишүүдгүйгээр бие даан аялан тоглолт хийх нь амаргүй сорилт байсныг ярьжээ

Урлаг Урлаг20/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Backstreet Boys” хамтлагийн дуучин Эй Жей Маклин хамтлагийн гишүүдгүйгээр бие даасан аялан тоглолтоо хийхэд эхэндээ сэтгэлзүйн хувьд амаргүй байсныг хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр “Alexander James: The Better Man Tour” нэртэй бие даасан аялан тоглолтынхоо талаар “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тайзнаа ганцаараа гарах үедээ “Backstreet Boys” хамтлагийн бусад гишүүд болох Ник Картер, Брайан Литтрелл, Хауи Доро, Кевин Ричардсон нарыг хажуудаа байхгүйг мэдрэхэд нэлээд хүнд байсан гэжээ.

Тэрбээр “Зүүн, баруун талаа харахад хажууд минь хэн ч байхгүй байсан” хэмээн ярьсан байна. Хэдийгээр өөрийн чадварлаг хөгжимчдийн хамт тайзан дээр гарч байсан ч хамтлагийнхаа гишүүдгүй тоглох нь огт өөр мэдрэмж төрүүлжээ. Гэсэн хэдий ч удалгүй тэрээр шинэ орчиндоо дасаж, тайзан дээр өөрийгөө илүү чөлөөтэй мэдэрч эхэлсэн байна.

Түүний бие даасан тоглолтод үзэгчдээс маш эерэг сэтгэгдлүүдийг авч байгаа бөгөөд “Alexander James: The Better Man Tour” аялан тоглолт 2027 оны хоёрдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх хуваарьтай байна.

Эй Жей Маклин 1993 оноос “Backstreet Boys” хамтлагийн гишүүнээр ажиллаж, дэлхийн поп хөгжмийн хамгийн алдартай хамтлагуудын нэгийг бүтээлцсэн юм. Харин бие даасан уран бүтээлээрээ дамжуулан тэрбээр өөрийн шинэ талыг үзэгчдэд нээж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Uyana” хөгжмийн төсөл анхны цомгоо гаргажээ

20/11/2026
Дуу хөгжим Урлаг

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин Р.Болортуяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэнэ

20/11/2026
Дуу хөгжим Урлаг

Magnolian Японы жазз дуучин Карен Аокитой хамтран “Hundred Birds” дуугаа гаргалаа

20/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эй Жей Маклин “Backstreet Boys” хамтлагийн гишүүдгүйгээр бие даан аялан тоглолт хийх нь амаргүй сорилт байсныг ярьжээ

20/11/2026

Тейлор Свифт 2026 оны “CMA Awards”-т 2,720 ам.долларын даашинзаар гангарав

20/11/2026

Орчин үеийн монгол зураг Милан хотноо дэлгэгдэж байна

20/11/2026

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирлыг хийхээх болжээ

20/11/2026

Өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайн төрсөн өдөр

20/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.