Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Жүжигчин Х.Сумъяадорж “ТАТАР” уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй “уулзана”
Reels

Жүжигчин Х.Сумъяадорж “ТАТАР” уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй “уулзана”

Урлаг Урлаг01/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын отгон хүү Х.Сумъяадорж “Хиртээгүй сарнай”, “Сорил”, “Эргэх учрал”, “Дайрлага”, “Өвлийн идэш”, “Хүлээх өрөө” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино, мөн “Бүлэг”, “Бид нэг гэр бүл”, “Өв залгамжлагч”, “Амьдрах сайхан” зэрэг телевизийн олон ангит киноны гол болон туслах дүрд тоглоод буй.

Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар “Монгол” театрын “Клеопатра” сонгодог драмын жүжгийн Октавиан жанжны дүрээр мэргэжлийн тайзнаа анхлан гарч, үргэлжлүүлэн аравдугаар сард “Маск” продакшны “Масктай Монгол” хошин шоу тоглолтод оролцсон. Хамгийн сүүлд тэрбээр Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит киноны дүрээр үзэгчидтэй “уулзсан”.

Харин есдүгээр сарын 19-нөөс тэрбээр “Татар” хамтлагийн өөрсдийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “TATAР” уран сайхны киноны гол дүрээр кинотеатруудын дэлгэцээр үзэгчидтэй “уулзана”. “ТАТАР” киног “Татар” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээжээ. Киноны зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичиж, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин, реппер Gangaa буюу Д.Ганбат, жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Жүжигчин Н.Ялалт “Ирээдүйгээс ирсэн зочид” уран сайхны киногоор үзэгчидтэй уулзана

19/12/2025
Reels Урлаг

“Гоёл” наадмын отгон топ модель Т.Батцэцэг гэж хэн бэ?

12/12/2025
Reels Урлаг

“Гарц-3: Төгсгөл” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзаж” буй жүжигчин Т.Оюунболд гэж хэн бэ

10/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.