Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Vogue” сэтгүүлийн ерөнхий редактороор Клои Малл томилогджээ
Хувцас загвар

Vogue” сэтгүүлийн ерөнхий редактороор Клои Малл томилогджээ

Урлаг Урлаг03/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Загварын салбарын тэргүүлэх хэвлэлүүдийн нэг болох Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалд Клои Малл томилогдохоор болсныг сэтгүүлийн зүгээс мэдэгджээ. Өдгөө 39 настай Клои Малл сүүлийн 14 жилийн турш тус сэтгүүлд тасралтгүй ажиллаж байна. Анх гэрээт сэтгүүлчээр ажилд орж байсан тэрбээр албан тушаалын шат ахисаар саяхныг хүртэл сэтгүүлийн албан ёсны Vogue.com вебсайтын ерөнхий эрхлэгч, мөн сэтгүүлийн “The Run Through” подкастын хөтлөгчийн алба хашиж байсан юм.

Клои Малл нь Францын кино найруулагч Луи Малл, Америкийн жүжигчин Кендис Берген нарын охин бөгөөд Парис, Лос Анжелес хотуудын хооронд бага нас нь өнгөрсөн тэрбээр ажлын гараагаа “New York Observer” сонинд үл хөдлөхийн талаар мэдээ, нийтлэл бичин эхлүүлж байжээ.

Ийнхүү “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактораар 37 жил тасралтгүй ажилласан Анна Винтур өнгөрсөн зургаадугаар сард албан тушаалаа өгч буйгаа зарласнаас хоёр сар гаруйн дараа уг нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд томилогдох хүн тодорч, “Vogue” сэтгүүлийн шинэ эрин үе Клои Маллын удирдлаган дор эхлэхээр болж байна.

Клои Малл өөрийгөө “Vogue” сэтгүүлийн бүхий л алба хэлтэст ажиллаж байснаа дурьдаж, “Vogue” сэтгүүл өнөөдрийн намайг бүтээсэн учраас сэтгүүлийнхээ цаашдын хөгжил цэцэглэлтийг хариуцаж ажиллахаар болсондоо үнэхээр таатай, баяртай байна” гэжээ.

Анна Винтур ч мөн түүнийг “Vogue” сэтгүүлийн өнгөрсөн түүх болон ирээдүйд чиглэсэн шинэ үйл ажиллагаан тэнцвэрийг хадгалж чадах хүн гэдгээ батлан харуулсан болохыг онцолжээ.

Хэдийгээр Анна Винтур сэтгүүлийн ерөнхий редакторын ажлаа өгсөн боловч тус хэвлэлийн газрын контент хариуцсан ахлахын албан тушаалд үлдсэн бөгөөд “Vogue” сэтгүүл болон компанийн бусад бүтээгдэхүүн болох GQ, “Wired”, “Tatler” зэрэг сэтгүүлийн контентыг хариуцан ажилласаар байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

“Говь” брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал

13/05/2026
Хувцас загвар Урлаг

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026
Хувцас загвар Урлаг

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026

“Говь” брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал

13/05/2026

Конгрессын номын сан дахь Монголын түүхэн баримтууд бүхий “Ларсон гүн” номыг нээв

13/05/2026

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.