Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»“Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
Технологи

“Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Урлаг Урлаг09/09/2025Шинэчлэгдсэн:10/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Apple” компани мягмар гарагт шинэ “iPhone” гар утас, “Apple Watch” ухаалаг цаг, “AirPods” чихэвчээ танилцууллаа. Шинэ бүтээгдэхүүнүүд есдүгээр сарын 19-нөөс худалдаанд гарна.

Тус компани “iPhone 17 Air” хэмээх хамгийн сүүлийн үеийн загвар зэрэг “iPhone” гар утасны дөрвөн шинэ загварыг танилцуулсан байна. “iPhone 17 Air” нь “Apple”-ийн бусад төхөөрөмжүүдээс нимгэн, хөнгөн гэдгээрээ онцлог бөгөөд үнэ нь 999 ам.доллароос эхэлнэ.

Харин “iPhone 17” загвар нь 799 ам.долларын үнэтэй хэвээр байгаа бөгөөд сайжруулсан дэлгэц, камертай болжээ. Дэлгэцийн хувьд бага зэрэг томорсон бол их биеийнх нь хэмжээ хэвээр байна. Өнгөний хувьд нь цайвар ягаан, хөх, хар, цагаан, ногоон гэсэн таван өнгөний сонголттой юм.

Тэгвэл “iPhone Pro” загварын хувьд үнэ нь 100 ам.доллараар өссөнөөр “iPhone 17 Pro”-гийн үнэ 1099 ам.доллароос эхэлж байна. Гэсэн хэдий ч “Apple”-ийн мэдэгдсэнээр, өмнөх “Pro” загваруудаас ялгаатай нь багтаамжийн сонголт нь 256GB-аас эхэлнэ.

“Apple”-ийн “iPhone 17 Pro Max” нь үнийн тал дээр нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд 1199 ам.доллар ба түүнээс дээш үнэтэй хэвээр байгаа боловч “Apple” 2TB-ын багтаамж бүхий шинэ сонголтыг нэмжээ.

Шинэ “AirPods Pro 3” чихэвчийн хувьд дуугаралт болон дуу тусгаарлалтыг сайжруулсан байна. Мөн бодит цаг хугацаанд гадаад хэл дээрх яриаг орчуулах шинэ функцтэй болжээ. Энэхүү загварын үнэ 249 ам.доллар байгаа нь өмнөх загвартайгаа ижил гэсэн үг юм.

Тус компани “Apple Watch”-ийн 3 шинэ загварыг гаргасан нь “Series 11”, хямд үнэтэй “SE” загвар, мөн өндөр үнэ болон өндөр чанарыг санал болгодог “Ultra” загвар юм. Эдгээр бүтээгдэхүүний үнэ мөн өмнөхөөс өөрчлөгдөөгүй байна. Шинэ загваруудад хэрэглэгчийг цусны даралт ихсэх эрсдэлтэй эсэхийг тодорхойлохын тулд машин сургалтыг ашигладаг эрүүл мэндийн шинэ функцыг нэмжээ.

Харин “Apple”-ийн iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбар болох iOS 26-ыг ирэх даваа гаргаас татан авах боломжтой ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хятадад хүн дүрст робот борлуулдаг анхны худалдааны төвийг нээжээ

11/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

10/09/2025

“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ

10/09/2025

Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна

10/09/2025

“Хятадын кино өдрүүд” есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно

10/09/2025

Зураач Ц.Оргил “Юу ч зурцын бүү мэд” үзэсгэлэнгээ дэлгэнэ

10/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.