Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Олимпын музей “On Location”-той хамтын ажиллагаагаа шинэчиллээ
Музей

Олимпын музей “On Location”-той хамтын ажиллагаагаа шинэчиллээ

Урлаг Урлаг10/09/2025Шинэчлэгдсэн:10/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олимпын музей “On Location”-той хамтын ажиллагаагаа шинэчилж байгаагаа зарлалаа. “On Location” нь “Милано-Кортина 2026” олимп, паралимпын өвлийн наадам болон “Лос Анжелес 2028” олимпын наадмын албан ёсны зочлох үйлчилгээний түнш байгууллага юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Олимпын музей түүхэн үнэт дурсгалуудаа зээлдүүлэхээс гадна олимпын өв, соёл, урлаг, спорт, энтертайнментийг нэгтгэсэн өвөрмөц үзвэрийн аяллыг бий болгож, Милан хотод олимпын сэдэвт үзэсгэлэн, хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах юм. Энэхүү тансаг зочлох үйлчилгээний төв нь хотын төвд спортын арга хэмжээний дундуур амрах орчин, дэлхийн түвшний хоол ундаа болон Олимпын баярыг үргэлжлүүлэн тэмдэглэх интерактив үзмэрүүдийг санал болгоно.
Олимпын бусад үнэт дурсгалуудыг “Clubhouse 26 Cortina”, “Clubhouse 26 Livigno” болон сонгогдсон спортын цэнгэлдэх хүрээлэн дэх VIP үйлчилгээний талбайд байрлуулна. Зочлох үйлчилгээний багцыг зөвхөн hospitality.milanocortina2026.org сайтаар авах боломжтой.
“Милано-Кортина 2026”-ийн дээд түвшний зочлох үйлчилгээ болон Олимпын музейн соёлын арга хэмжээ зохион байгуулах туршлага хослон үнэхээр өвөрмөц үйлчилгээ бий болголоо” хэмээн Олимпын музейн захирал Анжелита Тео онцлов.
“Бид Олимпын музейтэй дахин хамтран ажиллаж, хүлээлтээс давсан зочлох үйлчилгээ үзүүлэх болсонд баяртай байна” хэмээн “On Location”-ы Олимп, Паралимпын наадам хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Уилл Уистон мэдэгдэв.
Энэ нь Олимпын музейн хувьд хоёр дахь удаагаа Олимпын зочлох үйлчилгээний хөтөлбөрт оролцож буй тохиолдол юм. Тус музей “Парис 2024” олимпын наадамд “Clubhouse 24” концепцыг хэрэгжүүлж, урлаг, соёлын өвөрмөц орон зайг зочлох үйлчилгээний төв болгон ашигласнаар олон улсын “Bea World Award”-ын “Unexpected use of a space” ангилалд шагнал хүртэж байсан билээ.
Парист анх удаа олимпын зочлох үйлчилгээний хөтөлбөрт урлаг, соёлын элементүүдийг гүнзгий шингээж, Олимпын медаль, бамбарын иж бүрдэл, “Olympism Made Visible” болон “Olympian Artists” хөтөлбөрийн бүтээлүүд зэрэг үнэт үзмэрүүдийг үзүүлэн, үзэсгэлэнгийн зохион байгуулалт, дизайн, түүх өгүүлэлтийн мэргэжлийн арга барилаараа ялгарч байв.
Олимпын музейн тухай⚡️
Олимпын музей нь дэлхийд хамгийн том, цогц олимпын өвийн албан ёсны төв бөгөөд түүхэн дурсгал, архив, зураг, ном, кино зэргийг хадгалдаг. Швейцарийн Лозанн хотод байрлах тус музей олон улсын үзэсгэлэн, боловсролын хөтөлбөрөөр дамжуулан олимпын спортын түүх, урлаг, соёлын олон талт түүхийг түгээдэг.
Олимпын үнэт зүйлс болох хүндэтгэл, нөхөрлөл, шилдэг байх, эв нэгдлийн үзэл санааг түгээн, тамирчид, жуулчид, оюутан, уран бүтээлчид болон дэлхий даяарх музейн сүлжээг холбож өгдөг. Дэлгэрэнгүй мэдээллийг olympics.com/museum сайтаас авна уу.
On Location компанийн тухай
“On Location” нь спорт, урлаг, соёлын томоохон арга хэмжээнд албан ёсны эрх бүхий, дээд түвшний зочлох үйлчилгээ, тасалбар, аялал, үзэгчийн туршлага санал болгодог дэлхийн тэргүүлэгч байгууллага юм. Олимп, Паралимпын наадам, FIFA World Cup 2026™, Super Bowl, NCAA Final Four зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд албан ёсны түнш болон үйлчилгээ үзүүлдэг байгууллага билээ.
May be an image of 4 people and text that says 'Sponsored by BTXSY.Workiemat ※ SKYte worki emart BT BT PeR CLUBHOUSEZ4 CLUBI CLUBHOUSEZ4 HOUSEZA Milano Z MILANO Ol Ho'
May be an image of lighting, fragrance, sink, table and text that says 'Sponsored by BT* BT SKYtel worki emart'
May be an image of text
May be a graphic of text that says 'ponsored Sponsoredby by BT BT氷 冰 SKYtel worki emart nous delaquello ment nouvelle pour tous, laquelle utopique Formule nous consacrer. deuons aréalisation All sports for ral people, thatis the we must devote our energies oal which agoa that notin the least impracticable รอ BиrRлeHa6иKoe း ใลก 유보 n ভসা 2 OLYMPISM MADE VISIBLE 80'
May be art of text
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Францын Эдриен Дюбошийн үндэсний музейгээс 9.5 еврогийн өртөг бүхий үнэт үзмэрүүд хулгайд алдагджээ

05/09/2025
Музей Урлаг

Монголын үндэсний музей өвлийн цагийн хуваарьтаа шилжлээ

02/09/2025
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

01/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

10/09/2025

“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ

10/09/2025

Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна

10/09/2025

“Хятадын кино өдрүүд” есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно

10/09/2025

Зураач Ц.Оргил “Юу ч зурцын бүү мэд” үзэсгэлэнгээ дэлгэнэ

10/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.