Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Моханик” шинэ хэмнэлээ мэдрүүлнэ
Нийгэм

“Моханик” шинэ хэмнэлээ мэдрүүлнэ

Урлаг Урлаг01/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32odkahjq4kl6t6aqrf3rami6a8987351152014-04-01-10-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Mоханик”  хамтлаг нь өөрсдийн шинэ цомог “Mohanik at Amarbaysgalant”- ийг худалдаанд гаргахад ганцхан нүүдэл үлджээ. Энэ бол уг цомгийг хэвлэлтэнд явуулах гэнэ. Тиймээс тэд цомгоо хэвлэлтэнд явуулахад тулгамдаад байгаа санхүүгийн асуудлыг шийдэх энгийн нэгэн арга олсон нь “#WESUPPORT:Mohanik” нэртэй тоглолт юм.  Удаан хугацаанд тайзнаа гараагүй тэд энэ сарын 3-нд буюу ирэх пүрэв гарагт “Сentro” club 20.00 цагт фенүүдтэйгээ уулзан шинэ мэдрэмж, хөг аялгуугаа эгшиглүүлэх нь ээ.

Тоглолтонд “Моханик” хамтлагийг дэмжин “Nisvanis”, “Rec On”, “Lego”, “the Colors” хамтлагууд ая дуугаа өргөх бөгөөд Leather Nation crew-гын  DJ нар оролцох юм байна.

Та хэрхэн биднийг дэмжих вэ? Энэ бол маш энгийн бөгөөд та тоглолтын талаарх мэдээллийг аль болох олон хүнд хүргэхэд туслах нь тэдний энэхүү хөдөлгөөнийг дэмжиж байна гэсэн үг юм. Мөн та энэ тоглолтыг үзэж тсалбар худалдан авснаар “Моханик” хамтлагийн шинэ цомгийг хэвлэлтэнд явуулахад дэмжлэг үзүүлж байгаа гэсэн үг юм. “Моханик” хамтлагийн зүгээс тоглолтын тасалбар авсан хүн бүр шинэ цомгийг тал үнээр нь худалдан авax боломжтой болж байгааг дуулгасан шүү.

“#WESUPPORT:Mohanik” буюу  “Бид “Моханик”-ийг Дэмжинэ” хэмээн Facebook дээр өрнөж байгаа бөгөөд энэхүү хөдөлгөөн нь тоглолтоос илүүтэйгээр олон хүний хамтын хүчийг нэгэн хүсэл зорилго доор нэгдүүлж байгаа цаашид ч үргэлжлэх ”Урлагийг дэмжих хөдөлгөөн”-ий анхны алхам нь  болж байгаа гэнэ. Тиймээс  “#WESUPPORT”  буюу “#Бид Дэмжинэ”  гэсэн нэрийн доор цаашид үргэлжлэх, олны дэмжлэг хэрэгтэй байгаа чөлөөт уран бүтээлчдийг дэмжих хүмүүсийн нэгдлээр оршин байх хөдөлгөөн аж.

Сонирхуулахад, “Моханик” хамтлагийн шинэ цомогт орсон дуунууд нь өмнөхөөсөө огт өөр шинэлэг өнгө аястай байх бөгөөд хоорондоо нэг зүйлээр уялдаж, нэг үндэс, агаартай байхаар хийгджээ. Мөн нэр болоод утга санааны хувьд байгальтай холбогдон хүний дотоод ертөнц, араншинг байгалийн үзэгдэлтэй уялдуулан илэрхийлсэн үг хэллэгтэй гэсэн шүү. Тиймээс дуунуудаа ямар нэг студид биш Амарбаясгалант хийдийг сонгож, дуунуудаа бичүүлсэн байна.

“Моханик” хамтлагийн шинэ цомогт багтсан “Зөөлөн мишээл” дууны клипийг хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.