Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ
Дуу хөгжим

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

Урлаг Урлаг18/09/2025Шинэчлэгдсэн:18/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын хөгжмийн наадам болох “Ulaanbaatar music festival 2025″ болох гэж байгаа талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тоглолт есдүгээр сарын 20-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Social pay park”-д 12:00-00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус хөгжмийн наадамд Монголын ТОП 50 гаруй уран бүтээлчдийн 140 гаруй дуу дуулагдах юм байна. Тасалбар Eventx.mn сайтаар борлуулагдаж байгаа бөгөөд тоглолтыг зохион байгуулагчид энэ жилийн хамгийн хямд үнэтэй фестиваль гэдгийг онцлов.

Тус хөгжмийн наадмын хөтөлбөр бүтэн өдрийн турш үргэлжлэх тул үзэгчид хүссэн цагтаа ирж болох аж. Тоглолт болох өдөр нь намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр буюу +20 градустай байх юм байна.

Түүнчлэн тоглолт дээр хамтлаг, дуучдын CD, пянз, подволк, малгай зэрэг мерч бүтээгдэхүүнүүд зарагдах аж. Өдөр 12:00 цагт тоглолтын хаалга нээгдэх ба тухайн үед DJ нарын тоглолтууд болон зураг авхуулах, хоол идэх зэрэг амрах бүхий л орчныг бүрдүүлсэн гэв. Түүнчлэн орой болтол үргэлжлэх тул дулаан хувцаслаж, хүсвэл сандалтайгаа ирж тухлахыг зөвлөв.

“Бүх насны уран бүтээлчдийг хамруулснаараа онцлог болж байна”

Хөгжмийн наадмын ерөнхий найруулагч МУУГЗ Н.Халиун “Дэлхийн томоохон хотууд бүгд өөрсдийн гэсэн нэрийн фестивалиудтай байдаг. Иймд Улаанбаатар хот нь өөрийн гэсэн уламжлал болсон арга хэмжээтэй байх нь зүйтэй гэж үзсэн. Хотын ард иргэдийн соёлд хөгжим гэдэг зүйл маш том ач холбогдолтой байдаг.

Энэхүү хөгжмийн наадам нь бүх насны уран бүтээлчдийг хамруулж байгаа буюу дөнгөж эхэлж байгаа залуу хамтлагуудаас эхлээд алдар нэрээ олсон уран бүтээлчид бүгд оролцож байгаагаараа онцлог юм.

Өмнө нь урлагийнхан бүх зүйлээ өөрсдөө хийгээд явдаг байсан бол одоо хөгжим дуугаралт, гэрэлтүүлэг, тайз зэрэгт маш том техникийн багууд хамтарч ажилладаг болсон. 50 гаруй уран бүтээлчдийн 140 гаруй дууны цагийг тааруулж зохион байгуулна гэдэг нь хүндрэлтэй ч дэлхийн стандартын фестиваль болгож мэргэжлийн хэмжээнд зохион байгуулахыг хичээж байна. Энэ зүгээр нэг шоу биш маш олон уран бүтээлчдийн багийн хамтын ажиллагаа юм” гэв.

Тоглолтын зохион байгуулагч “Сүнс” хамтлагийн дуучин продюсер СТА Б.Лхагвасүрэн “Уран бүтээлчид бүгд өөрсдийн ХИТ болсон дуунуудаа дуулна. Татар, Lumino, Gangbay зэрэг шилдэг хип хоп хамтлагууд ч оролцож байна. Мөн Өвөр Монголоос хамтлаг, дуучид ч ирж байгаа” гэв.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Playtime Festival 2026”: Өөрсдийн түүхэн дэх оргил жилийг бүтээхээр зорьж байна

09/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.