Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг “Чингис хаан” музейд хүлээлгэн өглөө
Музей

Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг “Чингис хаан” музейд хүлээлгэн өглөө

Урлаг Урлаг22/09/2025Шинэчлэгдсэн:22/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, Академич, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн гэр бүлээс Өндөр гэгээн Занабазарын анхны хийцлэлд хамаарах Лхам Норжүнма бурхныг түүний охин, монголч эрдэмтэн, доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова өчигдөр /2025.09.18/ “Чингис хаан” үндэсний музейд хүлээлгэн өгчээ. Их эрдэмтний хадгалж байсан Монголын түүх, соёлын үнэт өв болсон уг ховор бүтээлийг ийнхүү Чингис хаан Үндэсний музейн үнэт үзмэр болгон хадгалуулж байгаа нь музейн түүхэнд тэмдэглэх чухал үйл явдал хэмээн Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хэлсэн байна.
Энэ үеэр Монголч эрдэмтэн, Доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова болон нэрт эрдэмтний отгон шавь ахмад эрдэмтэн Р.Отгонбаатар нар Лхам Норжүнма бурхныг нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд хэрхэн хадгалж байсан тухай сонирхолтой дурсамж яриаг өрнүүлсэн байна. Энэхүү арга хэмжээнд Академич Д.Төмөртогоо, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч асан академич Т.Дорж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Академич Ц.Цэрэндорж, ШУА-ийн Түүх, угсаатны зүй хүрээлэнгийн захирал, Доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Доктор (Ph.D), профессор Г.Эрэгзэн, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр, МУИС-ийн багш, Доктор (Ph.D), профессор Б.Түвшинтөгс, ахмад эрдэмтэн Р.Отгонбаатар зэрэг зочид байлцлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Луврын музей тулгуур баганы асуудлаас болж нэг танхимаа хаажээ

18/11/2025
Музей Урлаг

С.Чулуун: Монгол Улс нь Хүннү судалгааны хамгийн том дурсгалт газар юм

07/11/2025
Музей Урлаг

Египетийн Их музей нээгджээ

03/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин, Сун Е Жин нар шилдэг жүжигчин шагналыг зэрэг хүртсэн анхны хосууд боллоо

25/11/2025

Хит Леджер “Queen’s Gambit” киног найруулах байжээ

25/11/2025

Өмнөд Солонгосын домогт жүжигчин И Сүн Жэ 91 насандаа таалал төгслөө

25/11/2025

Олон улсын театрын фестивальд Монголын уран бүтээлчид оролцлоо

25/11/2025

Дуучин Ж.Мишээл Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал-II” одон хүртжээ

25/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.