Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Б.Цэнд гүний цээж баримлыг “Чингис хаан” үндэсний музейд залав
Музей

Б.Цэнд гүний цээж баримлыг “Чингис хаан” үндэсний музейд залав

Урлаг Урлаг26/09/2025Шинэчлэгдсэн:26/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XX зууны эхэн үеийн Монгол Улсын тусгаар тогтнол төр, бичиг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн Бавуудайн Цэндийн мэндэлсний 150 жил энэ онд тохиож буй.

Ойн хүрээнд “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ, “Чингис хаан” үндэсний музей хамтран Монголын нууц товчоог анх удаа хятад хэлээс монгол хэлнээ хөрвүүлсэн монгол төрийн мэргэн сайд бодлогот баатар Б.Цэнд гүний цээж баримлыг музейн эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын танхимд өнөөдөр /2025.09.26/ заллаа. Мөн үеэр доктор, профессор Г.Мягмарсамбуу “Монгол төрийн мэргэн сайд, бодлогот баатар Бавуудайн Цэнд” хэмээх монгол-англи хэлээрх номынхоо нээлтийг хийсэн юм.

Б.Цэнд нь 1875 онд Хөлөнбуйрын Солон зүүн гарын Шулуун цагаан хошууны Мэхээрт хэмээх газарт малчин ард Бавуудайн гутгаар хүү болон мэндэлж, багаасаа монгол бичгээс гадна манж, хятад хэлийг эзэмшиж улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, соёл,түүхийн чиглэлээр судалгаа хийдэг байсан бөгөөд Богд хааны зарлигаар “Бодлогот баатар” хэмээх цолыг 1912 онд авсан аж.

Монголын түүх, уламжлал, соёлын өв болон “Монголын нууц товчоо” судлалыг дэмжих, сурталчлах зорилгоор “Бодлогот баатар Цэнд Гүн” ТББ-ыг 2016 онд байгуулж, түүний нэрэмжит шагналыг 2017 онд бий болгож “Монголын нууц товчоо” судлал, Монголын түүх, уламжлал, соёлын өвийн чиглэлээр судалгаа хийж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдад олгож буй аж.

Тэгвэл энэ жил анх удаа Монголын нууц товчоо дахь түүх, угсаатны зүйд холбогдох академик судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийж, шинжлэх ухааны ном бүтээл, дэлгэрэнгүй толь тайлбар гаргаж, “Монголын нууц товчоо”-г дэлхийн дахинд таниулах, залуу хойч үеийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд Цэнд гүний нэрэмжит шагнал, нэг сая төгрөгийг “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, “Бодлогот баатар Цэнд гүн” ТББ-ын тэргүүн Д.Начин нар гардуулав.

Мөн “Чингис хаан” үндэсний музейн номын сангийн баяжилтад хувь нэмэр оруулж, ном бүтээлээ хандивласанд талархал илэрхийлж, тус музейн батламжийг “Бодлогот баатар Цэнд гүн” ТББ-ын тэргүүн Д.Начин, доктор профессор Г.Мягмарсамбуу нарт дурсгал болгон хадгалууллаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

2.8 кг жинтэй толгойн гоёл Баянхонгор аймгийн музейн онцлох үзмэрийн нэг

25/09/2025
Музей Урлаг

Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг “Чингис хаан” музейд хүлээлгэн өглөө

22/09/2025
Музей Урлаг

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер”-ын зохиолч, жүжигчин хоёр муудалцжээ

03/10/2025

“Реклам залгигчдын шөнө” шоу болно

03/10/2025

“Их найрлын үдэш” тайлбарт тоглолт зохион байгууллаа

03/10/2025

Гэвш Жамба Тинлей Монголд морилж, айлдвар айлдана

03/10/2025

Хуучин цагийн дурсамжаар аялуулах “Хонин цагаан үүл” үдэшлэг болно

03/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.