Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”Тэртээх ертөнцийн хөгжимчин” энэ сард нээлтээ хийнэ
Нийгэм

”Тэртээх ертөнцийн хөгжимчин” энэ сард нээлтээ хийнэ

Урлаг Урлаг09/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
poster20145859769302014-04-09-11-43[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Энэ хаврын анхны кино тун удахгүй нээлтээ хийх нь ээ. Энэ бол "Тэртээх ертөнцийн хөгжимчин" дэлгэцийн шинэ бүтээл юм.  Энэ цаг үе, нийгэмд тулгамдаад буй асуудлууд, хайрын үнэ цэнэ, хүний мөс чанрыг өгүүлэх уг бүтээлийг "Black magic" студи, “Mongolian screen acters academy” хамтран бүтээжээ.

   Киноны ерөнхий найруулагчаар Ц.Чинбат  ажиллаж, ерөнхий зураглаачаар "Lemon" студийн зураглаач Л.Лхагвадорж, ерөнхий зураачаар Э.Эрдэнэжаргал, зөвлөх найруулагчаар Ж.Баярбаатар, киноны хөгжмийг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх бичин дууны найруулагчаар “Авиа” студийн найруулагч О.Цэвэгмэд нар ажиллажээ. Уг уянгын драм киноны зохиолыг Ж.Баярбаатар, Л.Лхагвадорж, Ц.Чинбат  нар хамтран бичжээ.

   Хөгжимчин хүний жаргал зовлон, хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийг өгүүлсэн уг бүтээлийн гол дүрүүдэд жүжигчин Л.Гантулга, Б.Мишээл, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Ч.Ундрал, жүжигчин Д.Шүрбазар, Б.Баярмаа, Н.Энхтөр нар тогложээ. Энэ хаврын анхны бүтээл болон мэндэлж буй “Тэртээх ертөнцийн хөгжимчин” кино энэ сард нээлтээ хийн үзэгчидтэй уулзах нь ээ.

Г.Даша

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026

Бенедикт Камбербэтч, Алан Камминг, Бенедикт Вонг нар Их Британийн Засгийн газарт өргөдөл бичжээ

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.