Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хөгжмийн зохиолч Д.Бэхбат дуун суварга босгоно
Дуу хөгжим

Хөгжмийн зохиолч Д.Бэхбат дуун суварга босгоно

Урлаг Урлаг14/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
behbat9591459892014-04-14-11-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  10 гаруй жилийн турш АНУ-ын Сан-Франциско хотноо ажиллаж, амьдарсан Монголын эстрад урлагийн нэрт төлөөлөгч, хөгжмийн зохиолч Д.Бэхбат саяхан эх орондоо иржээ. Түр хугацаагаар амарч, алжаалаа тайлахаар ирсэн түүнийг Монголын өнөөгийн хөгжим, рок, попын салбар их л бухимдуулж байгаа бололтой.
    “Нарлаг хорвоод жаргаах биеийг
    Наддаа ээж минь заяасан билээ
    Ухаарч гүйцээгүй гэнэн сэтгэлийг
    Уужим болгон тэлсэн билээ” гэх “Эх үрсийн элбэрэл”, “Уяхан цэнхэр хавар”, “Монгол наадам”, “Эрдэнэтийн овоо”, “Ингэн тэмээний дуу” гээд түүний зохиосон 1000 гаруй дууг ард түмэн мэднэ. “Баянмонгол” чуулгад саксофон хөгжимчин байсан тэрбээр хилийн чанадаас цүнхэндээ 60 гаруй дуутай ирээд байгаа юм билээ. Гэвч дуугаа өгч дуулуулах дуучин олдохгүй байна гэж тэрбээр шүүмжлэв.

СУИС төгссөн, үгүй нь мэдэгдэхгүй зохиолын дуучид олширч, хамраараа дуугарч дуулаад, тэр дууг нь ая зохиогч нар гэж хүмүүс 16 тактанд багтаан аялгуу хийж өгөөд, Л.Балхжавын телевизийн уралдаанаас 20-30 “од” төрөөд, дураараа монголчууд нь зөвшөөрөл авахгүй дууг нь хулгайлж дуулаад, төр, засаг нь урлагийн салбараа тэр чигт нь хаячихаад, ер нь түүнийг эзгүй 10 гаруй жилд урлагийн салбар утгаа алдсан байгааг тэр шүүмжлэв. Хөгжмийн салбарын үнэлэмж байхгүй болчихсон өнөө цагт үнэхээр л хөндлөнгийн ажиглагчийн шударга шүүмжлэлийг тусгаж авдаг нэгэнд нь зэмлэлээс илүү байлтай. Түүний дуунуудыг хулгайлж дуулсан,  амьдруулсан хүмүүс тэрхүү дуугаар нь цомог гаргаж мөнгө олоод, харин өөрт нь юу ч наалддаггүйг тэрбээр хэлээд авлаа. Өөд болсон ижийдээ зориулан ээжийн тухай 108 дуугаар суварга босгох буяны ажил хийж байгаа болохоор одоохондоо дууг нь хулгайлж дуулсан хүмүүсийг дуугүй орхиж байгаа аж. Харин тэр удахгүй өөрийнхөө оюуны өмчийг хамгаалах тал дээр тууштай арга хэмжээ авна гэдгээ хэлнэ билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025
Гадаад мэдээ Урлаг

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

18/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

18/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

19/08/2025

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанель

19/08/2025

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

19/08/2025

УДБЭТ “Одмөндөр” танин мэдэхүйн сувагтай хамтран ажиллана

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.