Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS-ын Жимин 31 нас хүрлээ
Дуу хөгжим

BTS-ын Жимин 31 нас хүрлээ

Урлаг Урлаг13/10/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

BTS хамтлагийн гишүүн Жимин (Jimin) буюу Пак Жи Мин өнөөдөр 31 нас хүрч байна. Тэрбээр 1995 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 13-нд БНСУ-ын Пусан хотод төржээ. Дуучин, бүжигчин тэрбээр 2013 онд BTS хамтлагийн гишүүнээр дебют хийж, улмаар дэлхийн хэмжээний к-поп од болсон юм.

Жимин өсвөр наснаасаа бүжигт сонирхолтой болж, Пусан дахь урлагийн ахлах сургуульд суралцаж байхдаа орчин үеийн бүжгээр хичээллэжээ. Түүний бүжгийн авьяас, тайзны ур чадвар нь “Big Hit Entertainment”-ийн шалгаруулалтад тэнцэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 2012 онд агентлагт нэгдсэн тэрбээр жилийн дараа BTS-ийн бүрэлдэхүүнд албан ёсоор дебют хийжээ.

2013 оны зургадугаар сард BTS “2 Cool 4 Skool” цомгоороо хөгжмийн салбарт гарч ирсэн. RM, Жин, Suga, j-hope, Жимин, V, Жонгүг нарын бүрэлдэхүүнтэй тус хамтлаг хожим дэлхийн хамгийн алдартай к-поп хамтлагуудын нэг болсон юм.

Жимин хамтлагийн уран бүтээлд өвөрмөц хоолой, өндөр түвшний бүжгийн үзүүлбэрээрээ онцгой байр суурь эзэлдэг. Тэрбээр BTS-ийн “Lie”, “Serendipity”, “Filter” зэрэг бие даасан дуунуудаараа өөрийн уран бүтээлийн өнгө төрхийг харуулсан байна.

2018 онд Жимин анхны бие даасан дуу “Promise”-ээ гаргаж, 2020 онд “Christmas Love” дуугаа фэнүүддээ зориулан толилуулжээ. Мөн 2022 онд дуучин Ха Сун Үнтэй хамтран “With You” дууг бүтээсэн бол 2023 онд “Bigbang”-ийн Taeyang-ийн “Vibe” дуунд хамтран оролцсон байна.

2023 оны гуравдугаар сарын 24-нд Жимин анхны соло мини цомог “Faca”-ээ гаргав. Цомогт “Face-off”, “Interlude: Dive”, “Like Crazy”, “Alone”, “Set Me Free Pt.2” зэрэг дуунууд багтжээ.

Цомгийн гол дуу “Like Crazy” нь “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж, Жимин АНУ-ын “Billboard Hot 100”-г тэргүүлсэн анхны BTS-ийн гишүүн, мөн энэ жагсаалтад нэгдүгээрт бичигдсэн анхны Өмнөд Солонгосын соло уран бүтээлч болсон байна.

“Face” цомог нь Жиминий хувьд зөвхөн соло дебют биш, өөрийн дотоод мэдрэмж, цар тахлын үеийн туршлага, ганцаардал зэрэг сэдвийг хөгжмөөр илэрхийлсэн хувийн шинжтэй төсөл болсон юм. Тэрбээр цомгийн дуу зохиол, концепц болон дүрслэлийн ажилд идэвхтэй оролцжээ.

2024 оны долдугаар сарын 19-нд Жимин хоёр дахь соло цомог “Muse”-ээ гаргасан. Долоон дуунаас бүрдсэн уг цомог хайр дурлал, урам зориг болон өөрийн “муза”-гаа эрэлхийлэх аяллын тухай өгүүлдэг.

“Muse”-ийн гол дуу “Who”-гоос гадна Loco-той хамтарсан “Smeraldo Garden Marching Band”, Софиа Карсонтай хамтарсан “Slow Dance”, мөн фэнүүддээ зориулсан “Closer Than This” зэрэг дуунууд багтжээ. Жимин цомгийн долоон дууны зургаад нь хамтран зохиогчоор ажиллаж, хоёр дууны продюсерын ажилд оролцсон байна.

Жимин BTS-ийн Жонгүгийн хамт 2023 оны арванхоёрдугаар сарын 12-нд Өмнөд Солонгосын заавал хаах цэргийн албанд татагдсан юм. Цэргийн алба хаахынхаа өмнө тэрбээр фэнүүддээ зориулан “Closer Than This” дуугаа гаргасан байна.

BTS-ийн бүрэлдэхүүнд Жимин дэлхийн олон хөгжмийн шагналын эзэн болсон бөгөөд хамтлаг нь “Billboard Music Awards”, “American Music Awards”,” MTV Video Music Awards” зэрэг томоохон шагналуудыг хүртэж, “Грэмми”-д нэр дэвшсэн юм.

Мөн 2018 онд BTS-ийн бусад гишүүдийн хамт Өмнөд Солонгосын засгийн газраас Хвагван соёлын гавьяаны одон (Hwagwan Order of Cultural Merit) хүртсэн байна.

Ийнхүү Пусаны урлагийн сургуулийн бүжгийн ангиас эхэлсэн Жиминий замнал BTS-ийн тайзнаас дэлхийн соло хөгжмийн чартад хүрч, “Face”, “Muse” зэрэг бүтээлээрээ өөрийн уран бүтээлийн өнгө төрхийг бий болгосон түүхтэй. Түүний хувьд бүжиг, дуу хоолой, тайзны үзүүлбэрийг нэгтгэсэн өвөрмөц хэв маяг нь уран бүтээлийнх нь гол онцлог хэвээр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Delgermurun Best Hits” VIP үдэш зохион байгуулна

13/10/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026
Дуу хөгжим Урлаг

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

BTS-ын Жимин 31 нас хүрлээ

13/10/2026

Улсын филармонийн “Best of Overture” концертыг удирдаач Б.Анар “дохино”

13/10/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Delgermurun Best Hits” VIP үдэш зохион байгуулна

13/10/2026

Энэ намрын жүжгүүд

13/10/2026

“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.