Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Азийн ардын урлагийн наадмын бүртгэл эхэллээ
Уртын дуу

Азийн ардын урлагийн наадмын бүртгэл эхэллээ

Урлаг Урлаг16/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
65e1465a58d33b4cbig8444959032014-04-16-15-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн ардын урлагийн шилдгүүдийг шалгаруулах анхдугаар удаагийн наадам 2014 оны зургадугаар сарын 11-15-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна.

Дэлхийн язгуур урлагийн академи, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас санаачилсан энэхүү наадмын Монгол дахь зохион байгуулагчаар “АртЛар соёл урлаг”, “Туургатан язгуур Монгол” ТББ-ууд ажиллаж байгаа бөгөөд ерөнхий санхүүжүүлэгч нь Улаанбаатар хот. Мөн ЮНЕСКО-гийн Үндэсний хороо, Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж байна.

Наадамд оролцох гадаадын оролцогчдын бүртгэл Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацийн вэб хуудсаар хийгдэж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас оролцох хамтлаг, уран бүтээлчдийн бүртгэл www.artlar.mn цахим хуудаснаа эхэллээ. Тус цахим хуудсан дээр наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, журам болоод бүртгэлийн хуудас, наадмыг зохион байгуулагчидтай холбогдох хаяг, утас зэрэг бүхий л мэдээллүүд байгаа болно.

Наадмаас шалгарсан шилдгүүд ирэх наймдугаар сард Болгар улсад болох Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадамд оролцох эрхтэй болох юм. Тус наадмын тоглолтыг “TV Eurofolk” интернэт телевизээр дэлхий даяар шууд дамжуулахын сацуу, Монгол Улсын телевизүүдээр олон нийтэд толилуулах юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.