Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»“Samsung” гурав эвхэгддэг ухаалаг гар утас танилцуулна
Технологи

“Samsung” гурав эвхэгддэг ухаалаг гар утас танилцуулна

Урлаг Урлаг28/10/2025Шинэчлэгдсэн:28/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /AПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр гурав эвхэгддэг шинэ ухаалаг гар утсаа танилцуулна гэж салбарын эх сурвалжууд мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, “Samsung Electronics” компани “K-Tech Showcase” нэртэй үйл ажиллагаанд оролцож, гурав эвхэгддэг шинэ ухаалаг гар утас зэрэг хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх ажээ.

Гэсэн хэдий ч шинэ гар утсыг зөвхөн шилэн хоргонд байршуулан харуулах бөгөөд дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг нь ирэх 11 дүгээр сарын сүүлч эсвэл 12 дугаар сарын эхээр танилцуулах төлөвтэй байна. Шинэ загварыг гурван хэсэг болгон нугалж болохоор зохион бүтээсэн бөгөөд бүрэн дэлгэгдсэн үедээ таблетын хэмжээтэй дэлгэцтэй болох бол эвхсэн үед ердийн ухаалаг гар утасны хэмжээтэй байх юм.

Энэ оны долоодугаар сард худалдаанд гарсан “Galaxy Z Fold 7”-гийн 256GB багтаамжтай загвар нь 2.37 сая воны үнэтэй байсан тул “Samsung”-ийн гурав эвхэгддэг гар утасны үнэ 3 сая воноос дээш /2090 ам.доллар/ байх болов уу хэмээн таамаглаж байна. Уг гар утсыг эхлээд 50-100 мянга орчим ширхэгийг худалдаанд гаргах магадлалтай байна.

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Гёнжү хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хиймэл оюун ухаан, эрчим хүчний шилжилт зэрэг эдийн засгийн томоохон асуудлаар өрнүүлэх хэлэлцүүлэгт АПЕК-ийн гишүүн орнууд болон бусад улсын компаниудын 1700 орчим төлөөлөгч оролцоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Технологи Урлаг

“TikTok” нэг минутын цувралд зориулсан апп нэвтрүүллээ

19/01/2026
Технологи Урлаг

“Google”-ийн хиймэл оюун ухаан хоёр сар хүрэхгүй хуганцаанд нэг тэрбум зураг бүтээв

14/01/2026
Технологи Урлаг

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

28/01/2026

Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна

28/01/2026

Кристен Стюарт Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхиж байна

28/01/2026

БНСУ-д Монголын уран сайхны болон баримтат кинонууд цувралаар гарч эхэллээ

28/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.