Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Яруу найрагч С.Оюунтөгсийн “Цаг хугацаагаар наадагч” ном хэвлэгдлээ
Уртын дуу

Яруу найрагч С.Оюунтөгсийн “Цаг хугацаагаар наадагч” ном хэвлэгдлээ

Урлаг Урлаг21/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Screenshot_4_500x500212549862014-04-21-11-04[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч С.Оюунтөгсийн “Цаг хугацаагаар наадагч” ном хэвлэгдлээ

  Яруу найрагч Сандуйжавын Оюунтөгс “Цаг хугацаагаар наадагч” нэртэй өгүүллэг, туужийн шинэ номоо уншигч олондоо өргөн барилаа. Энэ нь түүний тав дахь ном бөгөөд өмнө нь “Хаа байсан алс”, “Толинд туссан өчигдөр”, “Намрыг хүлээхүй”, “Бүгээн чулуу” зэрэг шүлэг, өгүүллэгийн ном туурвиж, уншигчдад хэдийнээ танил болсон юм.

13 хүүхдийн эх ачлалт ээж Л.Бадамгаравтаа зориулсан С.Оюунтөгсийн тав дахь номд “Цаг хугацаагаар наадагч”, “Бүгээн чулуу” сэдэвт хоёр бүлэг 20 өгүүллэг, “Миний тоглоомын өрөө” бэсрэг тууж багтжээ. Тус номын редактор, Төрийн шагналт, СГЗ зохиолч Дарма.Батбаяр “С.Оюунтөгс яруу найрагч гэдгээ хэдийнэ баталсан төдийгүй “Цаг хугацаагаар наадагч” номоороо үргэлжилсэн үгийн зохиолч гэдгээ тунхаглалаа” хэмээн түүний номын хурим дээр сэтгэлийн үгээ хэлсэн юм.

Мөн тэрбээр “С.Оюунтөгсийн “Миний тоглоомын өрөө” нэртэй анхны туужид хот газрын нэгэн хэвийн уйтгартай “саарал” амьдралаас уйдсан бүсгүйн уйдахдаа тоглосон тоглоом нь шоглоом болж байгаа тухай гардаг. Нээрэн ч өнөөх л нэг байшингаасаа гарч, өнөөх л гудамжаараа ажилдаа очиж, өнөөх л эл дол болсон ажлаа хийчихээд буцаад өнөөх гудамжаараа, өнөөх гэр орондоо очно гэдэг уйтгартай. Аргаа бараад шатар, даам, хөзөр, даалуу тоглов ч уйтгартай. Яагаад гэвэл ийм тоглоомууд дүрэм журамтай. Яг л гудамжны улаан, ногоон гэрэл шиг…Дүрэмтэй болохоороо хязгаарлагдмал. Гэтэл “хязгааргүй” тоглоомуудад дүрэм байдаггүй. Тийм учраас өнөөгийн хүмүүс тоглодог тоглоомоосоо өөр тоглоом эрээд байгаа юм. Үүнийг С.Оюунтөгс гярхай ажигласанд нь би олзуурхаж байна. Хүн зайлшгүй тоглох хэрэгтэй. Тэгэхдээ хязгааргүй тоглоомоор тоглох нь илүү үр дүнтэй. Тийм тоглоомын нэг бол цаг хугацаагаар тоглох. Ийм бололцоог зөвхөн урлаг уран зохиол л хүнд олгож чадна. Харин цаг хугацаагаар бусдыг тоглуулахын тулд ухаан зарах учиртай. Энэ ном бол С.Оюунтөгсийн цаг хугацаагаар наадахыг хүссэн хүслийнх нь илэрхийлэл ч байж мэднэ” хэмээжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер”-ын анхны найруулагч шинэ Хагридын дүрд шүүмжлэлтэй ханджээ

28/08/2025

Eminem “Everybody’s Looking At Me” нэртэй шинэ дуугаа цацлаа

28/08/2025

ФОТО: Венецийн кино наадмын улаан хивсний ёслолоос

28/08/2025

ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос

28/08/2025

ОХУ-ын Эзэн хааны балетын театр Монголд “Хунт нуур” балетыг толилуулна

28/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.