Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зарлиг гарган дуучин Ж.Мишээлийг “Найрамдал-II” одонгоор шагналаа.
Казахстан Улсын төрийн хүндэт энэ шагналыг ард түмнүүдийн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд олгодог байна.
Өмнө нь энэ шагналыг Узбекстаны Ерөнхий сайд, ОХУ-ын элчин сайд, UEFA-ийн Ерөнхийлөгч зэрэг хүмүүс хүртэж байжээ.


