Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»“Apple” 14 жилийн дараа “Samsung”-ийг гүйцэж түрүүлэв
Техник технологи

“Apple” 14 жилийн дараа “Samsung”-ийг гүйцэж түрүүлэв

Урлаг Урлаг28/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Apple”-ийн дэлхий даяарх тээвэрлэлтийн хэмжээ 14 жилийн дараа анх удаа “Samsung”-ийг гүйцэж түрүүлжээ. “Counterpoint Research”-ийн мэдээлснээр, “Apple” энэ онд дэлхийн өнцөг булан бүрт 243 сая бүтээгдэхүүн нийлүүлсэн бол “Samsung” 235 саяыг нийлүүлсэн байна. Түүнчлэн дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн 19.4 хувийг “Apple”, 18.7 хувийг “Samsung” эзэлж байна.

Тээвэрлэлт гэдэг нь жижиглэнгийн сувгуудад нийлүүлсэн бүтээгдэхүүний тоог хэлнэ. Энэ нь борлуулалтыг тооцоогүй тоо гэсэн үг юм. Гэсэн ч энэ тооцоолол нь ухаалаг гар утасны эрэлт болон хүлээлтийн талаар нэгийг өгүүлэх болов уу.

“Apple”-ийн амжилтыг есдүгээр сард нээлтээ хийсэн “iPhone 17” цувралтай холбон ойлгож байна. Цувралын борлуулалт эхний дөрвөн долоо хоногийн хугацаанд “iPhone 16”-г бодвол 12 хувиар их байжээ. Гэхдээ үүнд “iPhone 16e”-г тооцоогүй. “Apple”-ийн нэн чухал зах зээл болох Хятад улсад мөн хугацаанд “iPhone 17”-ийн борлуулалт өмнөх цувралаасаа 18 хувиар их байжээ.

Түүнчлэн “iPhone 17” худалдаанд гарсан үе нь хэрэглэгчийн худалдан авалтын ерөнхий мөчлөгтэй таарч байгаа аж. Тодруулбал, Covid-19 цар тахлын үеэр шинэ утас худалдан авсан хүмүүсийн утсаа солих хугацаа нь яг өдийд таарч байгааг “Counterpoint Research”-ийн ахлах шинжээч Ян Ван хэллээ.

“Apple” брэнд 2029 он хүртэл тэргүүн байраа хадгалах төлөвтэй байгааг ч мөн шинжээчид онцолж байна. Үүнтэй холбогдох хэд хэдэн шалтгааныг доорх байдлаар нэрлэв. Нэгдүгээрт, 2023 оноос 2025 оны эхний хагас хүртэлх хугацаанд 358 сая ширхэг хуучин “iPhone” утас зарагджээ. Тэгэхээр энэ хэрэглэгчид ямар нэг байдлаар ирэх жилүүдэд утсаа шинэчилнэ гэсэн үг. Хоёрдугаарт, АНУ, Хятадын тарифын дайн үйлдвэрлэгчдэд санаснаас бага нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь “Apple”-д ашигтай байж, өргөн хүрээтэй нийлүүлэлтийн сүлжээ болон хөгжиж буй зах зээл зэрэг зарим бүс нутгийн өсөлтөд нь тусалжээ. Гуравдугаарт, ам.долларын ханш суларсан уян хатан эдийн засгийн төлөв “Apple”-д ашигтай туссан байна.

“Apple” ирэх онд “iPhone 17e” болон нугардаг загварын шинэ утсаа танилцуулах төлөвтэй байна. Бүтээгдэхүүний нэр төрөл өргөжсөнөөр тус брэнд хэрэглэгчийн түвшин бүрт эрэлтийг хангаж, байр сууриа бэхжүүлэх бололтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

05/06/2026
Техник технологи Урлаг

“Феррари”-гийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

26/05/2026
Техник технологи Урлаг

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.