Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин PSY сэтгэцэд нөлөөлөх нойрны эм хууль бусаар худалдан авсан хэргээр шалгагджээ
Оддын амьдрал

Дуучин PSY сэтгэцэд нөлөөлөх нойрны эм хууль бусаар худалдан авсан хэргээр шалгагджээ

Урлаг Урлаг12/12/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өчигдөр буюу пүрэв гараг /2025.12.11/-т Өмнөд Солонгосын Сөүл хотын цагдаа нар алдарт дуучин PSY-г сэтгэцэд нөлөөлөх нойрны эм жоргүйгээр худалдаж авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн, агентлагийнх нь оффис болон машинд нь нэгжлэг хийжээ.

Цагдаагийн байгууллага PSY-г 2022 оноос эхэлж өдийг хүртэл менежерээрээ дамжуулан сэтгэцэд нөлөөлөх нойрны эм жоргүйгээр нууцаар худалдаж авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж арванхоёрдугаар сарын 4-нд нэгжлэг явуулсан байна.

PSY-ын менежер нь цагдаа нар арванхоёрдугаар сарын 4-нд нэгжлэг явуулсан нь үнэн хэмээн мэдэгдэж, мөн цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа гэж онцолжээ.

Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор Сөүл хотын их сургуулийн нэгэн профессорыг дуучин PSY-д хууль бусаар эмийн жор бичиж өгсөн хэрэгт сэжигтнээр татсан байна.

PSY-ын нууцаар авсан “Xanax” болон “Stilnox” гэдэг эм нь нойрны эмгэг, түгшүүрийн эмгэг, сэтгэл гутралыг эмчлэхэд ашиглагддаг бөгөөд донтуулах өндөр эрсдэлтэй тул заавал эмчийн жороор олгодог эм юм. Хэрэв PSY уг хоёр эмийг хууль бусаар авдаг байсан нь тогтоогдвол Эмийн хэрэглээний хуулийг зөрчсөн хэрэгт тооцогдож, ял авах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026
Оддын амьдрал Урлаг

Крис Браун шоронд хоригдох ялаас мултарлаа

26/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тим Буртон шинэ анимейшн бүтээл дээр ажиллаж байна

29/10/2026

Дараагийн Жеймс Бондын жүжигчин 2026 оны сүүлээр тодрох төлөвтэй байна

29/10/2026

Киану Ривз, Ма Дон Сок нар “The Gangster, The Cop, The Devil” киноны Холливуд хувилбарт хамтран тоглож магадгүй

29/10/2026

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026

Вайнона Райдер 55 нас хүрлээ

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.