Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв
Оддын амьдрал

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

Урлаг Урлаг28/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Грэмми”-ийн шагналт дуучин Бейонсе өөрийн үс арчилгааны “Cécred” брэндийг хөгжмийн уран бүтээлээс нь үл хамааран хэрэглэгчдийн итгэлийг олсон, үр дүнтэй бүтээгдэхүүнээр танигдуулахыг зорьж байгаагаа ярьжээ. Тэрбээр ээж Тина Ноулзын хамт 2024 онд үүсгэн байгуулсан брэндийнхээ талаар “i-D” сэтгүүлд өгсөн шинэ ярилцлагадаа хуваалцсан байна.

“Би бодит асуудлыг шийдэж, үнэхээр үр дүнтэй бүтээгдэхүүн бүтээхийг зорьсон. Ингэснээр миний хөгжимд дургүй хүмүүс хүртэл “Cécred”-ийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн. Учир нь энэ бүтээгдэхүүн үр дүнтэй” хэмээн Бейонсе ярьжээ.

Дуучин мөн өөрийн алдартай нэр хүнд брэндийн амжилтыг тодорхойлох цорын ганц хүчин зүйл байхыг хүсээгүй гэдгээ онцолсон байна. Тэрбээр “Cécred”-ийн үүсгэн байгуулагч, брэндийн үзэл санааг тодорхойлогч, цорын ганц хөрөнгө оруулагч боловч бүтээгдэхүүний сурталчилгааны нүүр царай, загвар өмсөгч байхыг зорьдоггүй аж.

“Cécred” брэнд 2024 онд үсийг цэвэрлэх, ангижруулах, бэхжүүлэх зориулалттай найман бүтээгдэхүүн бүхий цувралаар зах зээлд нэвтэрчээ. Одоо “Cécred” Их Британийн зах зээлд хүрээгээ тэлж байгаа бөгөөд Бейонсе брэндийн цаашдын хөгжлийг зөвхөн өөрийн нэр хүндээр бус, бүтээгдэхүүний чанар, бодит үр дүн, хэрэглэгчдийн итгэлээр тодорхойлуулахыг зорьж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Оддын амьдрал Урлаг

Николас Кейж Малибу дахь гэрийнх нь ойролцоо үүссэн газрын цөмрөлтийн улмаас зочид буудалд амьдарч байна

05/11/2026
Оддын амьдрал Урлаг

Хейли Бибер хүүгээ төрүүлсний дараа PMDD-ийн хүнд хэлбэртэй тэмцэж байсан тухайгаа ярьжээ

05/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.