Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо
Утга зохиол

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

Урлаг Урлаг15/12/2025Шинэчлэгдсэн:15/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Ойн арга хэмжээний хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол Улсын үндэсний номын сан, Монголын зохиолчдын эвлэл, “Дашдооров судлал” төв ТББ хамтран дараах арга хэмжээг зохион байгууллаа.

• С.Дашдооров судлал, шинжлэлийн улсын II уралдаан,

• С.Дашдооровын ном бүтээл, гэрэл зураг, зохиолын эх бичвэрийн үзэсгэлэн

• С.Дашдооров судлал, шинжлэлийн улсын II уралдаанд түрүүлсэн бүтээлүүдийн илтгэл

• Нэрт зохиолчийн шилмэл бүтээлүүдийг англи хэлээр орчуулах зэрэг олон ажлыг хийж, “Утга зохиол, урлаг” сонины тусгай дугаарыг хэвлэн гаргасан юм.

Ийнхүү нэрт зохиолчийн 90 жилийн ойг отголж “С.Дашдооров судлал, шинжлэлийн улсын II уралдааны өгүүллийн эмхэтгэл” болон зохиолчийн шилдэг 10 өгүүллэгийн англи орчуулгын түүвэр болох “The Boundless World” номуудыг уншигчдын хүртээл болголоо. Номын нээлт Монголын Үндэсний номын санд болов.

Нээлтийн үйл ажиллагаанд С.Дашдооров зохиолчтой хамтран ажиллаж, ойр дотно нөхөрлөж явсан үе үеийн уран бүтээлчид, судлаач, их дээд сургуулийн багш нар оролцсон юм. ССАЖЗЯ-ны санхүүжилтээр хэвлэгдсэн тус хоёр бүтээлийг Монгол Улсын Үндэсний Номын сан, Хүүхдийн төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, 21 аймгийн нийтийн номын сангууд болон МУИС, МУБИС, СУИС, ШУТИС зэрэг их дээд сургуулийн номын сангуудад хандивлалаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025
Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025
Утга зохиол Урлаг

Р.Эмүжин: “Болор цом”-оос болж босгоо өшиглөөд гарна гэхээр яасан чиг ядуу орчлон бээээ…

28/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

15/12/2025

“Walt Disney”, “OpenAI” компаниуд лицензийн гэрээ байгуулжээ

15/12/2025

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр томоохон бүтээлүүдийг олны хүртээл болгожээ

15/12/2025

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон

15/12/2025

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.