Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Виз Калифа тайзан дээр каннабис татсан хэргээр хорих ял сонслоо
Оддын амьдрал

Виз Калифа тайзан дээр каннабис татсан хэргээр хорих ял сонслоо

Урлаг Урлаг19/12/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Румын улсын шүүх Америкийн реппер Виз Калифад тайзан дээр каннабис татсан хэргээр есөн сарын хорих ял оноолоо. Виз Калифа хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Томаз Камерон Жибрил өнгөрсөн жил Костинешти хотод болсон “Beach, Please!” хөгжмийн наадмын үеэр тайзан дээр каннабис татсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Румын улсын давж заалдах шатны шүүх мансууруулах бодис хадгалсан хэрэгт нь оноосон 3600 румын лей (829 ам.доллар)-н торгуулийг хүчингүй болгож, түүнийг заавал хорих ялаар шийтгэх ёстой гэж үзжээ. Гэсэн ч ял оноох ажиллагаа Виз Калифагүйгээр явагдсан бөгөөд түүний Румынд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Виз Калифа хамгийн сүүлд мягмар гарагт Калифорни мужид реппер Ганнатай хамт тоглолт хийж байгаа дүрс бичлэг цацагдсан юм.

Румын улсын цагдаа нар 2024 оны долоодугаар сарын 13-нд болсон тоглолтын дараа түүнийг түр саатуулж, байцаасан бөгөөд дараа нь хувийн хэрэглээнд зориулсан “Эрсдэлтэй мансууруулах бодис” хадгалсан хэргээр яллав. Румын улсын мөрдөн байцаагчдын мэдээлснээр тэрээр 18 граммаас дээш хэмжээний каннабис биедээ авч явсан бөгөөд үүнээс гадна тайзан дээр нэмж хэрэглэсэн аж. Констанца хотын Давж заалдах шатны шүүх бичгээр гаргасан шийдвэртээ, анхны торгуулийг цуцалсан шалтгаанаа уг уран бүтээлч “хууль бус үйлдлийг хэвийн мэт ойлгуулах мессеж түгээж”, улмаар “залуусын хар тамхины хэрэглээг өдөөсөн” гэж тайлбарлав. Шүүгчид уг үйлдлийг “Илтэд гайхуулсан зан үйл” гэж нэрлээд “Залууст өргөн танигдсан хөгжмийн наадмын тайзан дээр гар аргаар ороосон тамхи (каннабис) хадгалж, хэрэглэсэн хөгжмийн уран бүтээлч” хэмээн тодорхойлжээ.

Харин Виз Калифа уг явдлын маргааш X-д “Би энэ улсыг гомдоохыг хүсээгүй. Албаныхан надад маш хүндэтгэлтэй хандсан, намайг явуулсан. Дахиад очно. Гэхдээ том каннабис тамхигүй” гэж бичсэн байна.

“Black and Yellow”, “See You Again”, “Young, Wild & Free” зэрэг дуугаараа алдартай Виз Калифа олон нийтийн сүлжээндээ каннабис татаж буй зураг, бичлэгээ тогтмол нийтэлдэг бөгөөд 2016 онд өөрийн каннабисын брэндийг байгуулсан юм. АНУ-ын зарим муж улсад каннабисыг эмчилгээний болон зугаа цэнгэлийн зорилгоор хууль ёсоор хэрэглэдэг ч холбооны түвшиндээ одоог хүртэл хууль бус хэвээр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026
Оддын амьдрал Урлаг

Крис Браун шоронд хоригдох ялаас мултарлаа

26/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиам Нисоны тоглосон “The Mongoose” кино дэлгэцнээ гарч эхэллээ

30/10/2026

“Heated Rivalry” цувралын од Коннор Сторри “Ghost Rider” кинонд эсрэг дүр бүтээж магадгүй

30/10/2026

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сон Хе Гё “Stand” агентлагтай онцгой гэрээ байгууллаа

30/10/2026

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.